Их Сургуулийн гудамжийг 32-ын тойрогтой холбосон замын ажлын явц

өнгөрч энэ тэндээ ан цав сууж явахад хүндрэлтэй болоод байгаа. Энэ нь нийслэлд замын бөглөрөө үүсгэхэд нөлөөлж байгаа бөгөөд 100 айлын замыг нэг чигийн урсгалтай болгосон. Ингснээр 32-ын тойргоор Дэнжийн 1000-ыг дамжин явах болсноор багагүй хугацаа өнгөрч байгаа. Харин энэ байдлыг шийдвэрлэхээр 32-ын тойргыг Их сургуулийн гудамжтай холбох уулзвар бүхий зам тавьж байгаа. Энэ зам 9-р сарын нэгэн гэхэд ашиглалтад орох бөгөөд ерөнхийдөө засварын ажил дуусаж байгаа юм байна. Хэрэв замыг 9-р сарын нэгэн гэхэд ашиглалтад өгөхгүй бол гүйцэтгэгч байгууллагад алданги тооцох бөгөөд асуудал хүндэрсэн тохиолдолд гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авах ажээ.
Харин зам тавих ажлын явц ямар байгааг өчигдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр шалгасан. Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү
үideo1
Замыг Хонг-Конгын 100 хувийн хөрөнгө оруулалттай НКВ интернэйшнл тавьж байгаа бөгөөд 7-р сарын долоонд ажлаа хүлэн авсан байна. Уг замыг барихын тулд Сурагчийн гудамжинд байсан нийт 78 айлыг нүүлгэх шаардлагатай байсан бөгөөд өмчийн газраас хөрөнгийн үнэлгээ тогтоож, нөхөн олговорыг нь өгч ихэнхийг нь нүүлгэн шилжүүлсэн байна. Харин одоо дөрвөн айл газраа чөлөөлж өгөхгүй үлдээд байгаа. Хотын захиргаанаас тус айлуудыг нүүлгэн шилжүүлэхийн тулд нөхөн олговороос гадна өрхийн амьжиргааны зүйлс амласан ч тохиролцоонд хүрч чадахгүй байна.

Нэг тэрбум 505 сая төгрөгийн өртөгтэйгээр энэ зам босож байгаа бөгөөд үүнд нь айлуудыг нүүлгэн шилжүүлэх болон бусад урсагл зардал багтаагүй юм байна. Замын ажлыг гүйцэтгэж байгаа ажилчид санхүүгийн бэрхшээлтэй байгаа учраас хотын захиргаанаас 100 сяа төгрөгний тусламж үзүүлж байгаа юм байна.

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button