Зурхайг эрдэмтэд үгүйсгэж чадахгүй байна

Гэтэл тийм зүйл байхгүй гэнэ. 15 мянган хүн сайн дураараа оролцсон судалгаагаар ордын хэв шинж нь хувь хүний чанартай ямар ч холбоогүй болох нь тогтоогджээ.
Ингэлээ гээд зурхайг бүрэн үгүйсгэж болохгүй. Од гаригсын хаахна төрснөөр нь хувийн зан чанарыг шууд холбон тодорхойлох аргагүй гэдгийг мэдээж энэхүү судалгаагаар нарийн тогтоогоогүй юм байна. Хүний төрсөн цаг хугацаа нь тухайн хүний хувь тавиланд нөлөөлөх, эсэх талаар эрдэмтэд ямар нэг нотолгоо дэвшүүлсэнгүй. Орд бүрийн тэмдэг нь зан араншингийн шинжийг илтгэнэ хэмээх дэлгэрсэн яриаг ч бас баталж чадсангүй. Гэхдээ эрдэмтдийн таамаглаж байгаагаар хүний төрсөн cap болон түүний зан араншингийн хооронд мэдэгдэхүйц холбоо байхгүй бололтой. Саяхан Personality and Indiүidual Diffe­rences сэтгүүлд хэвлэгдсэн Дани-Германы эрдэмтдийн судалгаа ийм үр дүнд хүрчээ.

Өнгөрсөн зууны 40-өөд оноос эхлэн хувь хүний төрсөн cap, өдөр нь зан араншин, ухаан санаанд нь нөлөөлдөг үү гэсэн асуудал мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж иржээ. Хавар, зуны улиралд төрөгсдийг намар, өвөл мэндлэгсдээс хавьгүй ухаантай гэж тооцдог байв. Зарим судалгаанд хүйтэн сэрүүн саруудад мэндэлсэн хүн сэтгэлийн хөөрөл ихтэй гэж байв. Ийм төөрөгдөл юунаас үүдэлтэй нь ойлгомжтой. Нэг үгээр хэлбэл, судал­гаанд бүгдээрээ хамрагдаж чадахгүй байгаатай шууд холбоотой юм
байна. Тийм ч учраас эрдэмтэд 15 мянган хүнийг оролцуулсан энэ удаагийн судалгаандаа тэдний мэдээллийг хоёр хэсэгт хуваан авч үзжээ. Оюун ухааны хөгжлийн коэффицент нь тогтоогдсон дунд насны 4321 эрийг нэг хэсэг болгон, 15-24 насны 11448 хүнийг нөгөө хэсэгт оруулсан байна. Хамгийн сонирхолтой нь зурхайд итгэх итгэл нийтийг хамарсан нь тогтоогдсон аж.

Төрсөн cap, өдөр ой ухаанд нөлөөлөх магадлал өчүүхэн учир үр дүн нь бодит амьдрал дээр ямар нэгэн хамааралгүй болж байна. Гэхдээ зурхайг шуудхан бас үгүйсгэх аргагүй юм. Хэдийгээр эрдэмтэд удаа дараагийн судалдаа хийсээр байгаа ч зурхайн орд ба хувь хүний зан араншингийн холбоог нарийвчлан тогтоож чадаагүй гэдгийг бодолцоно биз ээ.

Ардын эрх сонин 138 /416/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button