Сексээр сэтгэл дундуур таван орон

Сексийн амьдралдаа сэтгүүл хангалуун явдаг хүмүүсийн олон нийтийн санал асуулгын дүнгээр үүнийг тодорхойлсон байна. Тэд 29 орны 40-80 насны 27,5 мян­ган хүнээс санал асуулга авсан аж. Сексий амьдралынхаа хувьд америк, европчууд таатай байдаг бол Азийн орнуудын хүмүүс энэ тал дээр дутагдалтай нь харагдсан гэнэ. Асуулгад хамрагдсан хүмүүст адил асуулт тавьж сүүлийн жилүүдийн сексийн амьдралдаа таван баллын системээр үнэлэхийг хүсчээ. Цаашид сексийн идэвхтэй байдлаа хадгалан үлдэх үү? гэсэн асуулт ч бас нэмсэн байв.

Судалгааны үр дүн сонирхолтой гарсан бөгөөд энэ талын амьд­ралдаа сэтгэл хангалуун таван орны тоонд Европын гурван орон, АНУ, Канад оржээ. Эхний байранд австричууд бусдаасаа тасархай бичигдсэн байна. Энэ улсын иргэдийн 71,4 хувь нь Секст сэтгэл хангалуун байгаа гэнэ. Хоёрдугаарт Испани /69 хувь/, гуравт Ка­над /66,1 хувь/, дараалаад Бельги / байна.
Харин сексийн амьдралдаа сэт­гэл хангалуун биш орны тоонд Таи­ланд /35,9 хувь/, Хятад /34,8 хувь/, Индонез /33,9 хувь/, Тайвань /28,6 хувь/ оров. Сексийн амьдралдаа хамгийн азгүй гэдгээр япончууд тодорсон байна. Тэндхийн хүн амын дөрөвний нэг нь л харин сэт­гэл хангалуун гэжээ. Түүнээс гадна эрдэмтэд сексийн амьдралын субъектив үнэлгээг гаргасан агаад азичууд амьдрал дээр дэндүү өндөр шаардлагатай тулгардаг байж болох талтай гэж дүгнэсэн бололтой.

Ардын эрх сонин 138 /416/

Ш.Мягмар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button