Ш.Ганцэцэг Та нар юу мэддэг юм бэ?

Хэлсэн үг нь бүү хэл баталсан хууль нь хэрэгжихгүй байгаад бухимдсан Ерөнхий сайд том толгойтой дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн хэлтсүүдээр явж, зохих шаардлагыг тавьсан. Хэлсэндээ хүрэх гэж зүтгэсэндээ нойргүй шахам хонож маргааш нь Засгийн газрын хуралдаанаар оруулж нэмэлт өөрчлөлт оруулсан боловч аанай л хоёр хоногийн өмнөх шигээ бахь байдгаараа л байна.
Өчигдөр 14 цагт иийслэлийн Баянзурх дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтэст очиход эл хуль сэлүүхэн байсан нь гайхал төрүүлэв. Учир нь тус Хөдөлмөр халамжийн хэлтсийн байцаагчдын талаар манай сонины редакцид багагүй гомдол санал ирж, газар дээр нь ямар байгааг хараад үзээд өгөөч гэсэн билээ.

Биднийг очиход байрны гаднах төмөр хашааны хаалгыг хамгаалагч нь бололтой нэг хүн барьчихаж. Өнөөдөр дотоод ажилтай, та нар 500 мянган төгрөгөө найман сараас нааш авахгүй. Тиймээс надад төвөг бололгүй эртхэн буцаж үз хэмээн хөөлөө. Харин сониноос явж байгаагаа хэлэхэд хаалгаа хагас онгойлгон, ийшээ сэтгүүлчдээс өөр хүн оруулахгүй хэмээн дахин нэг хашхирав.
Тэтгэмжийн мөнгө авах хүмүүст өгөх зөвлөгөө өгөх мэргэжилтэн гэсэн өрөөнд орж уг сауудлын хариуцеан байцаагчтай уулзах хэрэгтэй байгаагаа хэлбэл, хяналтын байцаагч Ш.Ганцэцэгтэй уулзахыг зөвлөв. Ингээд багагүй хүлээсний эцэст, зэргэлдээ өрөөнөөс хяналтын байцаагч Ш.Ганцэцэгийг сураглабал, 40 орчим насны эмэгтэй яах гэж байна хэмээн ихэд янзгүй угтлаа. Түүнд сэтгүүлч, сонингоос явж байгаагаа хэлж дуусаагүй байтал л сэтгүүлчид та нар дандаа л худлаа бичдэг, алив тиим . сүрхий юм бол халамжийн тухай хуулийн заалтыг хэлээд орхи, чадахгүй шүү дээ. Ер нь ажил хийж байгаа хүмүүсийг элдэвээр хэлэхәэ боливол таарна. Би шар сонингуудад элдвээр бичигдсээр байгаад хаширсан хүн… гэх зэргээр учиргүй олон зүйл хэлэн уймарч эхлэв.
Түүний ярихыг нэлээд сонсож байгаад амьсгаа авах хооронд нь өөрийгөө гуйвуулдаг, гүтгэдэг сэтгүүлч биш. Мөн 500, 100 мянган төгрөгийн тэтгэмжийн талаар сурвалжлага хийхээр яваагаа хэлж амжлаа.
Ш.Ганцэцэг, юун 500, 100 мянга, энэ хуульд Ерөнхийлөгч хориг тавиад дөнгөж энә сарын 10-нд л хоригийнх нь хугацаа дууссан шүү дээ.

-Яагаад дөнгөж энэ сарын 10 гэж, Түүнээс чинь хойш дахиад 10 хоног өнгөрчихөөд байна. Ер нь танайхаас бусад дүүрэгт эдгээр мөнгийг өгч эхлээд л байгаа шүү дээ?
-Чи юугаа мэддэг юм. Тийм сүрхий юм бол халамжийн хуулийн заалтыг шууд хэлээч дээ. Чадахгүй биз дээ. Ер нь энэ сэтгүүлчид дандаа л ингэж хүний муу үзэх гэж явдаг юм.

-Би ажлаа л хийж явна. Тэгээд ч энэ ажлын хариуцсан юм бол зарим зүйлийг тодруулах л гэсэн юм. Түүнээс тантай халамжийн тухай хуулийг хэлэлцэх гэж ирээгүй. Ер нь танай дүүрэг л үлдээд байгаа юм биш үү. Бусад дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтсүүдэд очиход тань шиг зүйл ярьж байгаа хүн байхгүй байсан.
-Тэгээд чи яах юм. Намайг ингэж ярьсан гээд бичих юм уу, За яахав би чамд зарим зүйлийг хэлж өгье. Харин чи миний амнаас гарсан болгоныг сонин дээрээ бичих хэрэг байна уу. Аягүй бол маргааш захиргааныхан уншчихаад Чи одоо юу гээд дэмий зүйл яриад байгаа юм гээд бөөн асуудал болно./ гэж хэлээд нэлээд зөөлөрсөн харагдаж байв /Ингэхэд та надаас юун тухай асуусан бэ? / би түрүүчийн асуултаа давтав/

-Манай дүүрэг наймдугаар сарын 1-нээс албан ёсоор уг тэтгэмжүүдийг өгч эхэлнэ. Одоогоор зөвхөн бүртгэж эхэлж байна.

-Яагаад дөнгөж одоо л бүртгэж байгаа юм бол. Танайхаас бусад дүүрэг өгөөд эхэлчихсэн байгаа шүү дээ?
-Юугаа яриад байгаа юм.
Хаанахыг өгсөн Тэх гээд байна?
-Баянгол, Сонгино-хайрхан дүүрэг хоёр хоногийн өмнөөс л өгсөн. Ерөнхий сайд хүртэл очсон. Та мэдээгүй юм уу?
-Харсан. Тэгээд яах юм. Би яамнаас ирэх шийдвэрийг харж байсан. Мөн Засгийн газрын хуралдаанаар оруулах нэмэлт өөрчлөлтийг хүлээж байсан. Нөгөө талаар манай дүүрэгт бусад дүүргээс олон хүн амтай, Тэгээд ч зөвхөн өчигдөр л гэхэд 2006 онд төрсен 2500 хүүхэд , шинээр гэр бүл болсон 759 хүн, Алдарт эхийн одонтой 2000 ээж бүртгэлээ авчирч өгөөд байна, Манай дүүрэг Алдарт эхийн одонгийн тэтгэмжийг өгч дуустаад дараа нь хүухдийн болон гэр бүл болсон хүмүүсийн тэтгэмжийг өгөхөөр щийдсэн байгаа. Гэхдээ энд нэг зүйлийг хэлмээр байна. Энэ хүмүүс дэндүү туйлширч байна. Өчигдөр манайд 1995 онд гэр бүл болсон хүүхэд нь 18 нас хүрчихсэн гэр бул сая 2006 онд батлуулсан гээд 500 мянган төгрөгийн тэтгэмж авна гээд ирж байгаа баихгүй юу. Ийм зүйл гэж хаана байсан юм. Тэгээд ч ямар ч гэр бүл хагас жил болоход л хуучирдаг биз дээ. Тэгэхэд бүтэн арван жил болчихоод ичих ч үгүй шинэ гэр бүлийн мөнгө авна гээд явж байх юм.

-Гэхдээ хуульдаа 2006 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш бүртгүүлсэн бол авах эрхтэй гэж байгаа биз дээ?
-Тэгээд яасан гэж. Энэ бол Ерөнхий сайдын хийж байгаа л ажил. Ер нь хууль хууль гээд байх юм. Та нар юугаа мэддэг юм. Тиим сүрхий юм бол ийм хууль батлуулсан Ерөнхий сайдаасаа айлгүй шүүмжлээч дээ, та нар… бид ийн ярилцлаа. Тэрбээр нэг үг хэлээд л бухимдаад хашгирч эхлэх нь нэг л ойлгомжгүй. Бодвол төрийн халааснаас гарч байгаа 500, 100 мянган төгрөгийн тэтгэмж төрийн албан хаагчийн уурыг ингэж их хүргэнэ гэж баймааргүй л байлтай. 500,100 мянган төгрөгийн эргэн тойрон нэг иймэрхүү байдалтай байна.
Ташрамд хэлэхэд, өчигдрийн 17 цагийн байдлаар Иргэний бүртгэл мэдээллийн төв, Архивын газруудад хэл гишгэх зайгүй байсан. Учир нь эндээс 500 мянган төгрөгийн тэтгэмж авах гэсэн залуус өмнө нь гэр бүл болж байгаагүй гэсэн тодорхойлолтоо авах гэж байгаа нь энэ. Эдгээр газарт энгийн үед өдөрт 200-300 хүнд үйлчилдэг байсан бол ойрын өдрүүдэд 1000-1300 орчим хүнд үйлчилж байгаа болохоор нэмэлт хүчээр ажиллаад ч ажлаа дийлэхгүй сандарч байгаа ажээ.

(Өнөөдрийн монгол 136/306)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button