Эх захгүй буюу титэм бүтээлийн тухай саранд ч хуцах саваагүй тэмдэглэл

Эрдэнэ ганц дээлийн торго үзээд зогсож байхад нь Элбэгдорж ирээд гурван дээлийнхийг ав гэж шивнэснээс нэгээр зулын гол ороосон ч болохоор урлагийг тэтгэх шимт хөрсийг аав, ээж амрагийк тухай гонгиносон дуугаар шар шороог шиг дарсан энэ олон дуучдаас Оросын Высоцкий, Монголын Чойном, Өвөрлөгчийн Тэнгэр гурав миний сэтгэлийн хийморьт юунд дараалал дайрч заларна вэ. Учир гэеэл эд нар харанхуй нийгмийн явцуу магнайд бадмаараг адил гэрэлтсэн Дуба сохорууд юм. Уран бүтээлч байна гэдэг өөрийн ёлтгороороо зүүний сүвэгч төдий гэрэлтүүлэх бус Лермонтовын бичсэнчлэн Хүүшлэх харанхуйг алгуураар нэвтлэн ха pax чадвар юм.

Тэгвэл нүдтэйгээсээ сохоруудад ирээдүйгээ харах чадвар яагаад илүү байна ва Гомер, Дуба сохор, Ванга гээд. Тэгсэн атал энгийн нэг тэнэг нөгөө тэнэгээ -Нүдгүй сохор уу чи гэж загнах нь Гомероос ч өөрсдийгөө дээгүүр тавьж байгаа хэрэг. Тэгвэл нүд бол зөвхөн алхах мөрийг гэрэлтүүлэх чийдэн, тархи бол хэдэн бээрийн чандыг тольдох луужин ажээ. / Надад нэг санал байна. 76-гийнхаа нүдийг авъя/. Би юун тухай өгүүлэх гээд нүд мүд улирсан зэлэрсэн юм руу балайраад явчих ваа. Дээрх гэгээнтнүүдиин цус судсаар гүйж мэлмийг нь нээсэн нэгэн ясны дуучны талаар уул нь өгүүлэх гэсэн юмсан. Ерэн онд ар, өвөрмонголчууд ахан дүүс шиг тэврэлдэж, хааяагүй зорчих болсон тэр үед Өвөрмонголын зохиолч Машбилэгээс өөрийн хуурцагийг гурван литрийн хуванцар савтай хятад рашаантай хамт Жаргалын Барамсай бид хоёрт Бавуугийн Лхагвасүрэнгээр өгуүлсэн байж билээ.
Монголын зохиолчдоос хувийн урилгаар анх Хөх хотод хэл тавьсан хүн бол яах аргагүй Лхагвасүрэн. Өвөрмоңголд ганц л хүн байна. Тэнгэр! гэсэн үг Лхагвасүрэнгийн амнаас дөрвөн бэрх буух шиг сонсогдож билээ. Нэр их учиртай даг. Оюунгэрэл нэртэй бүегүйчүүд цаанаа л ажилсаг байдаг гэнэ. Орфелеймын Оюунгэрэл, НИК-ийн Оюунгэрэл…. Нэртэйгээ ижил ажил мэргэжилтэй хүмүүс ч байдаг.
Тангадын Галсан бид хоёр далаад онд заримыг саваагүйрхэн судалж билээ. Улсын их дэлгүүрийн алтны тасагт Алтан гэдэг худалдагч, хиамны тасагт Сэм-Очир, архи пивоны комбинатын пивоны дамжлагад эвлэлийн төв хорооны алтан медальт Шингэнжав гэдэг залуу.
Авто засварын заводод Ган-Зүсэх нэртэй токарьчин, Сүхбаатар дүүргийн нийтийн хоолны трестийн инженер-технологич Сонгино, Сүхбаатарын районы на.мын хорооны дарга Лантуу гээд. Телефон ашиглалтын хороонд Лут-Унжуу гэсэн хүн ч байсан юмдаг. Би алиалж хошигноогүй шүү. Туршлагатай нэг хуульч олон жил орон шорон дамжсан гэмт хэрэгтнүүд нэрийнхээ урд юмуу ард Хуяг гэдэг нэрийг залгасан нь олонтаа байдаг гэж өгүүлсэн нь маш гярхайгаа харуулсан хэрэг. Мөнхбат, Баянмөнх, Бат-Эрдэнэ гэсэн нэрийг тайлбарлах нь илүуц биз. Чойном-номын хүч. Высоцкий-Высота!. Тэнгэр!. Энә нэрийг дуулуут сэтгэл цэлмэх шиг болж билээ.

…Эзэн Чингисийн алдар гавьяаг
Өбөл цагийн мөс болгон хөлдөөжээ гэж хориод жилийн тэртээ коммунист
Хятад оронд анх цөн түрж дуулсан гээд боддоо.
Архи уу, архи уу гэж омогшин бас тэрсүүдлэн дуулахыг нь сонсоод
Главлит-д ганц мөр шүлгээ өөрийн анхилгүйгээс санаагаа мэдүүлж даруулчихснаа насаараа хэлмэгдсэн гэж уйлан донгодсон хэн нэгний өмнөөс ичих шиг болж билээ.
Шар цахил!! цахилаад байна .Шижир наран шараад байна Төрөлх сайхан газар усыг минь
Дөрвөлжилж хуваалаа Түмэн мянган хоньд минь Төмөр тороор тасдууллаа Хөөрхий миний малын
бэлчээр Ай яа….
Тэнгэр бол ямар нэгэн хана хэрмийг тангарч буй эмнэг дошгин үрээ юм. Багтран цурхирах түүний дуу хоолой Оросын Высоцкий шиг ард түмнийх нь цээжний гүнээс шархирсан гүнзгий тавилттай вокал юм.

Аргалын утаа боргилсон Малчны гэрт төрсен би Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог хэмээн дуулж Би монгол хүн гэдгээ мартах дөхөж бүр хэлэхээс хулчийж байсан Монгол туургатныг дуугаараа сэрээсэн юм.
Харин хэтрээд алэг дүүрээгээ дэлбэртэл, энгэр цээжээ дэлдээд эхлэхээр
Тэнгэр одоо хаашаа явж байна вэ?
Халиуран байсан миний толгой
Халзан болох нь ойртлоо Насны галтайд ургасан шиг чи ургалаа
Намрын навчис шиг унах цагтаа л уналаа гэж хийсэн юмтай хүний хувиар хорвоогийн жамыг гүн хүндэтгэлтэй хүлээн авч
Улаан толгойн шороо нь
Улаан наранд наалданхай
Уяхан зантай чи минь
Намайг дарж наалданхай
Дэрэнч толгойн шороо нь
Тэнгэр дайрч наалданхай
Дэмий зантай тэр минь
Намайг дарж наалданхай гэж сэтгэл сэмлэн дуулах болжээ.
Мань мэт Намайг дагаж наалданхай л гэх вий.
Бүсгүй хүн эр хүнийг дардаг.
Тэгсэн мөртлөө салдаггүй болохоор Намайг дарж наалданхай гэҗ хэлэхээс өөр лах вэ.
Ойрноос би Ордос ардын нэгэн дууг ихэд сонирхох болсон юм. Энэ дууны битүү дохиог тайлах гэж саваагүйрхлээ.
Агьт толгойг алсаас харахад
Адуу малын бэлчээр шүү /тариан талбай биш шүү.И.Ц/
Аав л ээж хоёр минь Амьд бурхан шүү / энэ нутгийн эзэн шүтээн шүү. И.Ц/
Алаг мориндоо эмээлийг тохлоо
Хаашаа ч явах юм бэ
/ эрх чөлөө, эрх чөлөө! И.Ц/
Агьт толгойн адууныхаа бэлчээрийг
Эргэж узэхээр явъюу даа
Хар мориндоо эмээлийг тохлоо
Хаашаа ч явах юм бэ!
Хажуу толгойн хониныхоо бэлчээрийг
Эргэж үзэхээр явъюу даа.
Ар халхынхан хажуу толгойн хонин сүргээ эргэж үзэхээр явъя л гэнэ. Яахаараа бэлчээрээ эргэж үзэхээр явдаг билээ. Арай Ван, Ли хоёр ирээд хагалчихаагүй байгаа гэж үү. Ард түмэн гэгч их нурман дотор цогийг ийн булдаг аж.
Би ингэж тархиараа харж байна. Гэхдээ минийх тархи гэхээсээ жохуу гэхээр болсон эд дээ. Энэ дууг Тэнгэр хоолой зангируулан дуулж байх юм. Уржнан манайд ирж UB паластын концертын танхимд тоглолтоо хийхэд элэг нэгтнүүд нь тал үзэгчтэй, хоосон шахуу танхим угтсан гэдэг. Бид ч Цогзолмаа гуай шиг бүгд тормолзсон нүдтэй дээ. Хоосон танхим шигээ хоосон.

(Өнөөдрийн монгол 136/306)
И.Цэдэнжамц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button