Элчин сайдууд халуухан шүүмж хүртэн томилогдлоо

Унгар, Япон, Лаос улсад суух элчин сайдаар томилохоор нэр дэвшсэн Т.Батбаатар, Р.Жигжид, О.Эрдэнэчимэг нарын асуудлыг хэлэлцэн батлуулахаар оруулж ирэхэд гишүүдээс нэлээд ширүүхэн шүүмж сонссон юм. Ихэнх гишүүд элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн хүмүүс тухайн улс орныхоо түүх, хәл соёл, зан заншлыг хэр сайн судалж, мэддэг вэ.
Улс орны элч, гүүр болж суучихаад элдэв гэмт хэрэг, хәл ам дагуулаад байх юм биш биз. Гадаадын иргэдтэй харилцаж байсан туршлага байна уу гэж байсан. Санал хураахын өмнө УИХ-ын дарга Ц.Нямдорж Тухайн орныхоо хәл, ёс заншлыг мэддэг. Дипломат албаны чиглэлээр мэргэшсэн хүмүүсийн томилох чиглэлийг Засгийн газар, Гадаад хэргийн яам гээд аль аль нь анхаарах хэрэгтэй. Энэ талаар гишүүдийн гаргаж байгаа саналыг зайлшгүй харгалзаж шийдвэрүүдээ гаргах хэрэгтэй гэдгийг ойлголцох хэрэгтэй байна гэлээ. Энэ мэт ширүүхэн дайралтад өртсөн нэр дэвшигчдэд гишүүд итгэл өгөн баталлаа.
Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдохдоо гишүүдээс 100 хувийн санал авсан Д.Баярсайхан хууль мэргэжилтэй.
Тэрбээр мөнө нь ямар нэгэн байдлаар банк санхүүгийн байгууллагатай хэлхээ холбоо байхгүй гэж байсан. Гэхдээ түүнийг томилох гэж байгаа тухай яриа бараг сарын өмнө гарч байсан юм.
Тэрбээр энэ хугацаанд банк санхүүйгийн талаар болон санхүүгийн зохиуулах хорооны гүйцэтгэх ажил албын талаар нэлээд сайн судалсан гэдгээ хэлж байсан. УИХ-ын гишүүд энэ эгзэгтэй албанд томилогдон ажиллах болсон түүнд талархал илэрхийллээ. Өөр хоорондоо ёстой л зориг гаргаж байгаа хүн гэлцэж байсан юм.
Чуулганы хуралдаанд оролцсон Д.Баярсайхан
-Хэрвээ би энэ албан тушаалд томилогдвол өөрийн зүгээс туслалцаа дэмжлэг үзүүлэх болон цаашид хадгаламж зээлийн хоршооны хөгжлийг зохистой байдалд нь оруулахын төлөө ажиллана гэлээ. Өнөөдрийн байдлаар СХЗ хорооны хувьд хадгаламж зээлийн хоршоо үнэхээр ноцтой асуудал болоод байгаа. Гэхдээ энэ нь дан ганц Санхүүгийн зохицуулах хорооны хийх ажил биш даатгалын компаниудад анхаарлаа хандуулах цаг болсныг гишүүд сануулж байсан.
Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдсон Дашдондовын Баярсайхан нь өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, хэлтэс газрын дарга, Төрийн өмчийн хорооны гишүүн, Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн зэрэг албыг хашиж байжээ.
(Өнөөдрийн монгол 136/306)