Б.Тэмүүлэнтэй гэрлэхээ зарлаад явах уу

-Бие даасан тоглолтын чинь талаар үзэгчид сэтгэл дундуур байгаа бололтой. Шинэ дуу дуулахын зэрэгцээ бүжиглэнэ гэж ярьсан мөртлөө хуучин дуугаа дуулж, үзэгчдийг залхаасан элцэх юм. Яагаад тэр вэ?
-Би бүх дуугаа амьд хөгжимтэй дуулж үзүүллээ шүү дээ. Түүнээс өөр яах ёстой байсан гэж. Хамгийн гол нь, хоолойны ур чадвараа харуулахыг зорьсон. Харин бүжиглээгүйн тухайд бол тиймэрхүү асуудал байж болно.

-Тэгвэл та тоглолтондоо бүжиглэх гээд бүжгийнхээ хамтлагтай бэлтгэл хийж байгаа гэж яагаад хэлсэн юм бэ?
-Үнэхээр тоглолтон дээрээ бүжиглэх гээд бэлтгэл хийж байсан минь гарцаагүй. Харин тодорхой шалтгааны улмаас хамтарсан бүжгээ болихоор шийдсэн л дээ.

-Уучлаарай, таныг Мичид рекордс дуу бичлэгийн студийн захирал Б.Тэмүүлэнтэй нэр холбож байсныг үгүйсгэж байсан. Гэтэл яагаад хөл хүндтэй болсон гэж яригдаад байгаа юм бол?
-Яагаад миний хувийн асуудлыг тэгтлээ их сонирхоод байгаа юм бол доо. Би жирэмсэн байсан ч хэнд хамаатай гэж. Хэнтэй сууж, ямар хүүхэд гаргах нь миний хэрэг шүү дээ. Энэ талаар тодорхой зүйл яримааргүй байна. Эмэгтзй хүн л юм чинь хүний хань, хүүхдийн ээж болох нь ойлгомжтой биш гэж үү. Би тэгээд Б.Тэмүүлэнтэй гэрлэх гэж байгаа гэдгээ зарлаад явах юмуу, хаашаа юм.

-Гэтэл таныг гэрийн эзэгтэй болохоосоо өмнө хамгийн сүүлчийн тоглолтоо хийж, рок попын ертөнцөөс холдож байгаа гэх юм. Яагаад?
-Уран бүтээл маань хэзээ тасрахгүй. Дуулж чадахгүй болох хүртлээ дуулна гэж бодож байгаа шүү. Тэр тусмаа, намайг авьяасгүй гэж бодож байгаа хүмүүст өөрийгөө харуулна гэж зорьж байна.

(Өнөөдрийн монгол 136/306)
Р.Мөнгөн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button