Оюуны хөрөнгө оруулагчид чуулж байна

Уг хурлыг МХАYТ-аас санаачлан , Цхами өртөө төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж буй гадаад улс орнуудад ажиллаж амьдарч байгаа элэг нэгтнүүдийг оролцуулан оюуны шинэ хөрөнгө оруулалт хийх шинэ гарцыг хэлэлцэж байгаа юм.

Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчууд, түүний дотор тухайн улс орны томоохон компани, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагууд, банк санхүүгийн хүрээ гэх мэт олон газрын, янз бүрийн албан тушаалыг хариуцлагатайгаар хашин Монгол улсынхаа нэр төрийг өргөн явж, эх орноо гэсэн сэтгэл, эх орныхоо тухай, хөгжлийнх нь талаар байнга сураг ажиг тавьж санаа зовнин явдаг Монголчуудын маань мэргэжил, мэдлэг боловсрол, туршлага, гол нь Монголоо гэсэн сэтгэлийн үг, санал бодол, зөвлөмж зэрэг олон зүйлсийг ярилцах, сэтгэгдлээ хуваалцах, цаашдын хөгжлийн гарцаа тодорхойлох шаардлагатайг анзаарсан МХАYТ-ын хамт олон энэхүү хурлыг зохион байгуулж байгаа юм байна.

Өнөөдрийн зохион байгуулж буй чуулга уулзалтын гол зорилго нь гадаадад суралцаж, ажиллаж. амьдарч байгаа Монголчуудын шинэ санал санаачилгыг дэмжих, ажил хэрэг болгох, гадаадад мэргэжил эзэмшсэн, чадварлаг боловсон хүчнүүдийн эх орондоо ажиллах ажлын таатай нөхцөл бий болгох, тэдгээрийг дотоодын бизнес эрхлэгчидтэй холбох, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг гадаадад сургалчлан дэлхийн эдийн засагт Монгол улсын эзлэх байр суурийг нэмэгдүүлэх., Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулах боломж бололцоог нээж, хамтран ажиллах, гадаадад суралцагч оюутан залуусын оюуны хөрөнгө оруулалтыг Монгол улсад үр бүтээлтэй хэрэгжүүлэх, Монгол улсын хэтийн зорилго, бодлогыг тодорхойлоход оршиж байгаа гэдгийг зохион байгуулагч онцлон дурдсан. Чуулганы талаар МХАYТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгшээс тодруулсан юм. Бичлэгээс үзнэ үү
үideo1

Оюунлаг шинэчлэл – Хөгжлийн шинэ хурд уриан доор явагдаж байгаа энэ удаагын чуулга уулзалтыг нээж МҮХАҮТ-ын дарга С.дэмбэрэл үг хэлсэн бөгөөд энэ нь оролцогчидод ихээхэн урам өгсөн юм. Тодруулбал МҮХАҮТ бизнесийн таатай орчин бүрдүүлэхийн төлөө, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хамгаалахын төлөө. Монгол улсын ирээдүйн хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулах Монголчуудын оюуны хөронгө оруулалтыг дэмжихийн төлөө ажилладаг.

Бид хамтдаа Монгол улсын хөгжлийг урагш түлхэж, оюуны капиталаар хөгжих боломжийг хамтран бий болгож, өөрийн түүх, уламжлал, соёлоосоо гадна олон улсад эдийн засаг, улс төрийн томоохон байр суурь бүхий Монгол улсыг бий болгож чадна.

Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөхийн төлөө хөдөлмөрлөж, Монгол хүний оюуны чадавхийг олон улсад сурталчлах, эх орныхоо төлөө ихийг хийж бүтээх үйлсэд хамтран зүтгэх болно гэсэн юм.

Чуулга уулзалтын үеэр МХАYТ-ын 2-р давхарт танд хэрэгтэй бизнесын гарын авлага болон толь бичгүүд худалдаалж байсан бөгөөд зөвлөгөө өгч байсан.

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button