Монгол залуу оросыг байлдан дагуулж байна

Манай сонины редакци, хилийн чанадад монгол үндэстний ИН нэрийг дуурсгаж байгаа энэхүү 20 настай дуучин залуугийн талаархи мэдээллийг эрэн сурвалжилсны дагуу уншигчиддаа хүргэ байна.

Хэний ч мэдэхгүй монгол залуу Орос улсын Россия телевизийн Народ-ный артист телешоунд оролцож, улмаар өрсөлдөгчдөө ялан, Орос даяар жинхэнэ од болоод байгаа аж. Народный артист теле-шоуны тухайд гэвэл манай Оддын эрэл-тэй төстэй, үндэсний хэмжээнд зохиогддог.
Од болох хүсэлтэй авьяаслаг залуучуудыг хэдэн сарын турш Оросын шоу бизнесийн нэр алдартай дуучид, жүжигчид сургаж, зөвлөн олон сая үзэгчийн нүдэн дээр бэлтгэдэг. Шоуны явцад үзэгчдийн саналаар оролцогч залуусын хэн хүчгүй нь өрсөлдөөнөөс хасагдана. Өнгөрсөн зургадугаар сарын 4-нд төгсгөлийн гала-концертоо Москвагийн Кремлийн ордонд хийж ялагчаа тодруулсан энэ удаагийн Народный артист-3 гуравдахь нь.
Шоуны төгсгөлд хамгийн авьяаслаг, үзэгчдийн санаанд нийцсэн гурван оролцогч үлддэг. Харин цорын ганц ялагчийг үдэлтийн гала-концерт дээр зарлахад Б.Амархүү 61,7 хувийн саналаар ялагч болж, нэртэй хөгжмийн студитэй таван жил хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дотроос хамгийн хүчтэй нь болох Россия телесуваг, Комсомольская правда сонин, Европа Плюс богино долгионы радио нар хамтран ажилласан нь энэ телешоу Орост тун алдартай, олны хүртээл болсон нэвтрүүлэг.

Сонирхуулахад шоунд оролцогчдоос ганцхан монгол залуу л хөгжмийн боловсролгүй нь байсан гэнэ. Тэрбээр өөрөө бие дааж гитар тоглож сурсан. Гэсэн ч авьяас гэдэг даравч дардайж, булавч бултайдаг гэдгийг Б.Амархүү өөрийн биеэр баталж чаджээ.
Народный артист телешоунд Б.Амархүү Буриадын автономит улсын Улаан-Үд хотыг төлөөлөн оролцсон юм байна. Тэрбээр сүүлийн хэдэн жил эцэг эхийн хамт Улаан-Үдэд амьдарч байгаа. Гэхдээ Монголд терсөн, цэвэр монгол хүн. Дуучин залуу 15 наснаасаа уран бүтээл хийх болсон. Сүүлийн хоёр жил буриадын Байкал хамтлагт гоцлон дуулж байгаа.
Түүний эцэг Гомбожавын Борхүү нь циркийн жүжигчин, харин ээж Амарсайхан нь хүүхдийн эмч мэргэжилтэй. Тэдний гэр бүл арван жилийн өмнө Улаан-Үдэд суурьшсан юм байна. Амархүү 1986 оны долдугаар сарын нэгэнд Булган аймгийн Орхон суманд (Эрдэнэт хот) төрсөн. Нэгдүгээр ангиасаа Улаан-Үдэд сурч 2005 онд арван жилээ төгсөөд одоо Зүүн Сибирийн урлаг соёлын улсын академид сурч байгаа аж.

Народный артист шоунд оролцож байх үедээ Амархүү эфирт С.Жавхлангийн Аавдаа-г дуулсан гэнэ. Шоуны үеэр үзэгчид дэмжиж буй оролцогчдоо саналаа өгөөд зогсохгүй, бас хувийн амьдралынх нь тухай янз бүрийн асуултаар булж байжээ. Амар-хүүгээс аль улсын иргэншилтэй, хэний дууг сонсох дуртай, юу хийдэг, юу уудаг тухай нь хүртэл асуугаад амжжээ. Амархүү болон түүний эцэг эх Борхүү, Амарсайхан нар Монгол улсын иргэншилтэй, гэхдээ цаашид Оросын иргэншилтэй болж магадгүй байгаа гэнэ. Дуучин залуу маань Камертон хамтлагийн фэн.
Тэрбээр Народный артист шоуны дараа хэд хоногийн хугацаатай гэртээ очиж амарчээ. Тэгэхэд буриадууд түүнийг сүр дуулиантаи угтсан байна. Тэр ч бүү хэл тус автономит улсын Ерөнхийлөгч нь Гавьяат жүжигчин цол, хоёр өрөө байр бэлэглэсэн гэнэ. Амархүү Буриадад хэд хонохдоо Алтаргана наадамд оролцож, хэд хэдэн тоглолт хийн Улаан-Үдийг доргиожээ.
Москваг байлдан дагуулна гэдэг аавын хүү болгоны хүчрэх зүйл биш. Харин Амархүү өөрийн авьяас, стиль, элдэв маяггүй зангаараа үзэгчдийн таашаалд нийцеэн тул ялагч болж чаджээ. Шоуны уеэр буриадууд Амархүүг маш их дэмжиж, түүний төлөө санал өгч байсан төдийгүй, интернетээр Монгол, Америк, Хятадаас хүртэл түүнд саналаа өгч байжээ.
Мөн Б.Амархүүгийн амжилтын нэг гол нууц тэр бусдаас ялгарч чадаж байсан нь бололтой. Дуулах ур чадвар төдийгүй, зүс царай, стиль нь хүртэл оросуудаас өөр байсан гэдэг нь тодорхой. Телевизийн шоуны анхны өдөр тэрбээр зураг дээр байгаа шигээ үнэгэн малгайтай гарч ирж үзэгчид төдийгүй, шүүгч нарыг ч алмайруулжээ. Сүүлдээ шоуны хөтлөгч, Оросын хөгжмийн сувгийн ви-джей О.Кучера малгайгаа зарчих гэж Амархүүгээс шалсан сурагтай. Мөн оросууд шоуг дуустал монгол залуугийн нэрийг , зөв дуудаж сураагүй гэнэ. Харин Амархүүгийн шүтэн бишрэгчид нь хэдийн түүнд зориулан www.amarhuu-borhuu.narod.ru сайт гаргасан байна. Шоуны үеэр монгол залуугийн хүн болгонтой та гэж харилцдаг нь оросуудыг гайхуулж байжээ.

Ямартай ч нэгэн монгол залуу хилийн чанадад Монгол гэдэг нэрийг дуурегаж яваа нь үнэн юм байна. Харин Борхүүгийн Амархүү ОХУ-ын ардын жүжигчин биш, Ардын жүжигчин буюу Народный артист телешоунд оролцож түрүүлэн од болж байгаа гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй болов уу. Одоо түүний өмнө олон боломж нээгдэж байгаа бөгөөд Европын залуу шилдэг залуу дуулаачдыг тодруулах жил бүрийн Euroүision тэмцээнд тэрбээр дараа жил ОХУ-ыг төлөөлж оролцож ч магадгүй байгаа гэнэ. Тэрбээр өөрийн бие даасан цомгоо гаргах ажилд хэдийн ороод байна. Нэг үгээр хэлэхэд авьяаслаг монгол залуу маань маш завгүй байгаа. Гэхдээ тэрбээр нутагтаа хэд хоногийн хугацаатай ч болов ирэхийг тун их хүсч байгаа сурагтай. Орос ах нарыг байлдан дагуулсан ч нутаг нэгтнүүддээ төдийлөн танил болоогүй байгаа нууцлаг залууг Монголд ирвэл манай сонин эн түрүүн уншигчидтайгаа уулзуулахыг хичээх болно.

(Өнөөдрийн монгол 136/306)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button