Б.Клинтон Танай үзэслэгэнт байгалиар бахархдаг

Монгол Улс өнгөрсөн хугацаанд олон сайхан зүйлийг хийлээ. Ялангуяа, Хятадаас, 1921 онд тусгаар тогтнолоо олсноос эхлээд 1990 онд анхны ардчилсан сонгууль хийснәэс хойш Танай улсын хүрсэн ололт амжилтаар би бахархдаг.
1206 онд Чингис хаан Их Монгол улсыг нэгтгэн зангидсан үеэс Монголчууд тусгаар тогтнол, әрх чөлөөг эрхэмлэн дээдэлж ир-сэн. Москва хотод өрнөсөн ил тод байдлын төлөөх жагсаал цуглаантай нэгэн зэрэг хөдөлж, Монгол Улс өөрийн гайхамшигт өв уламжлалыг бэхжүүлж, эрх чөлөөг сонгосон Азийн анхны коммунист улс болсон билээ.

1995 оны есдүгээр сард Хилари Монгол Улсад зочилж, Танай улсын үзэсгэлэнт сайхан байдлаар бахархаж байдаг. Тэрбээр Монгол йоны сүр хийморийг бахдан, дэлхий нийтэд дууриал болох улс гэж нэрлэж байсан. Ардчилал, эрх чөлөө гэдэг бол зөвхөн барууны үзэл баримтлал, харин Азийн улс орнууд авторитари дэглэмийг илүүд үздэг гэсэн хүмүүс байдаг. Би тэднийг Монголд очиж үз гэж хэлмээр байна. Энэ улс нэг намын тогтолцоо бүхий коммунист дэглэмээс олон ургальч улс төрийн системд шилжиж, өөрийгөө өөрчилж чадсан.
Та бүхэн [Монголчууд] зориг-той сонголт хийсэн гэж Хилари хэлдэг. Хилари айлчлалынхаа үеэр Монгол Улс, АНУ-ын харилцааг бэхжүүлэх хоёр олон санаачлагын талаар мэдэгдсэн. Тэрбээр Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцын хэвийн ажиллагааг зуны туршид хангахад шаардагдах 3,5 сая ам.долларын эрчим хүчний салбарын тусламжийг хүргэсэн. Туүнчлэн, тэрбээр Монголын хүүхдүүдэд зориулж нэг сая ам.долларын өртөг бүхий эмнэлгийн тусламж үзүүлэх тухай зарласан.
Бид хоёулаа энәэ түүхэн дурсгалт мөчийг тохиолдуулан Та бүхэнд баяр хүргэж, ардчилал, хөгжил дэвшлийн замаар үргэлжлүүлэн замнахад Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхийг хүсэн ерөөе гэжээ.

(Өнөөдрийн монгол 136/306)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button