Дуучин Ц.Мөнхбатын нууц задарчээ

Мөн Харанга хамтлагийн хуучин бүтээл Чи ирээгүй дууг шинэ хэлбэрт оруулж дуулснаар бусдаасаа ялгарч чадсан.
Энэ талаар зарим шинэ залуу хамтлаг, дуучид Хип хоп бацаануудын ард хоолой хийдэг байсан М.Үүрцайхыг өөд нь татаж хамтрагчаа болгосны гавьяа гэж үздэг. Харин эмэгтэй дуучид дундаа хамгийн бүдүүлэг зантайд тооцогддог түунтэй багагүй хугацаанд уран бүтээл хийж амжилтын гараагаа ахиулсан нь үнэн.

Гэтэл өдөр өнгөрөх тусам хөгжиж, шинэчлэгдсээр байгаа рок попын ертөнцөд оддын өвчнөөр өвчилсөн дуучид зугаа цэнгэл хөөснөөс фенүүдийнх нь тоо эре цөөрчээ.
Харин үүнийгээ мэдэрсэн үү. Дуучин Ц.Мөнхбат хамтрагчаа солихоор шийдсэн аж. Бор дарсанд толгойгоо мэдүүлсэн М.Үүрцайхьш талаар чихээ халууцтал сонсч байсан ч хэсэг хугацаанд тэвчихээр болж Хайрын цэцэг тоглолтоо хүртэл хийх гэж оролдсон. Оролдсон гэж байгаагийн учир нь, гэгээн хайрын өдрөөр баяр баяегалан бэлэглэнэ гэж амлаж байсан хамтрагч бүегүй нь тайзан дээр шал согтуу гарч, хөгөө хөлдөө чирснийх.

Үүнд нь гомдож, уурссан Ц.Мөнхбат тоглолтын маргаашаас эхлэн холбоогоо тасалжээ. Өөрт нь хайртай, дуртайгаа илэрхийлж, утсаар холбогдсон фен охидоос нь хүртэл харамлаж, харддаг байсан нь хамтрагчаа иинхүү жийхэд хүргэж. Үүний зэрэгцээ, найз охиноо ч гэсэн шинэчлээд авсан байна.
Тэрбээр олны нүд, чихнээс ихэд нууцалж байсан загвар өмсөгч охиноо Miss World Mongolia-2005 тэмцээний тэргүүн мисс бүегүйгээр сольсон гэнэ. Харин энэ удаад амрагаа нууцлахыг хичээхгуй байгаа бололтой. Энд, тэндхийн тоглолт, шоу дээр ихэд дотно алхах болж.
Хамгийн сонирхолтой нь, түүний шинэхэн найз бүсгүй нь уран бүтээлийнх нь хамтрагч ч болж магадгүй гэнэ. Учир нь, тэрбээр загвар өмсөгч охидын бүрэл-дэхүүнтэй нэгэн хамтлагийн ахлагч гэсэн. Чамгүй дуулж, бүжиглэчихдэг авьяаслаг бүсгүйг амрагаа ч, андаа ч болгож чадсан мань залуугийн мэх-ийг хэн үнэлэх бол…

(Өнөөдрийн монгол 36/306)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button