Оддын хувийн амьдрал

-Ямар үед гэр бүлийн амьдрал зохиоход тохиромжтой вэ?
-Алдар хүндийн оргилд гараад биеэ тоосон гэх яриатай хэрхэн эвлэрдэг бол?
-Үргэлж инээж, наргиад явдаг хүн ховор байх Ямар зүйлд бухимддаг вэ?
Яг одоохондоо хэлж мэдэхгүй байна аа. Яагаад гэвэл би дөнгөж 17-той шүү дээ. Гэхдээ хүн болгон л ирээдүйд сайхан гэр бүлтәй болохыг хүсдэг байх. Миний хувьд, уран бүтээлээ эрч хүчтэй, үргэлж сонирхол татахуйц хэмжээнд хийх гээд маш завгүй явдаг. Тийм болохоор ид хийж, бүтээх насан дээрээ гэр бүлийн амьдрал зохиогоод уран бүтээлээ хойш тавих нь харамсалтай санагдана. Магадгүй, би бусдаас нэлээд хожуу гэрлэж ч болно шүү дээ. Үнэхээр хайрлаж, итгэсэн хүнтэйгээ үерхэж нөхөрлөөд явж байхад юу нь болохгүй гэж. Хоёулаа тэр талаар төлөвлөөд, цаг нь иртэл өөрсдийгөө бэлтгээд явсан нь илүү сайхан амьдрал болно байх гэж боддог.

-Эвлэрэхгүй. Нэр хүндтэй боллоо гээд биеэ тоогоод явдаг хүмүүс байдаг л байх. Гэхдээ би биш. Тэгээд ч Би биеэ тоогоогүй гээд таних-гүй хүмүүстэй харилцах гээд зүтгээд байх хэрэг үү. Харин таньж, мэдэх хүмүүстэйгээ бол байгаагаараа л харьцдаг. Бид олны дунд байхдаа хийх гэж байгаа болон сонирхуулахаар бэлтгэсэн уран бүтээлийнхээ тухай л боддог. Тэрнээс биш Энэнтэй ингэж харилцана. Түүнд тэгж хандана гэж бясалгадаггүй шүү.

-Үнэхээр болж, бүтэхгүй байгаа зүйлийг шууд л ил гаргаад хэлчихдэг. Өөрт таалагдахгүй байгаа зүйлээ
шуудхан гараад хэлчихэж чаддаггүй хүмүүс л хий дэмий дотроо бухимддаг болов уу. Бас үүнээс өөр зарим зүйл дээр бухимдах үе бий. Гэхдээ хэрүүл маргаанаас илүүтэй тухайн зүйлийнхээ голыг нь олж, асуудлыг шийдэхийг хүсдэг.

Дуучин Г.Чинболор
-Тохиромжтой үе гэж юу байхав дээ. Өөрийнхөө оюун ухааныг боловсруулж, амьдрах байр сууриа тогтоосон үедээ гэрлэлтийн талаар бодох үеийг хэлж байж болох юм. Гэхдээ хайр сэтгэлийг хязгаарлаж, төлөвлөж болдоггүйтэй адил гэр бүлийн амьдралыг ч гэсэн урьдчилан таах хэцүү. Тэгэхээр хайр сэтгэлтэйгээ учирсан үедээ хэдийд ч гэрлэж болно шүү дээ. Энэ бол тухайн хүмүүсийн л шийдэх хэрэг байх.
-Зарим хүмүүс тэгж ярьж, бичдэг л дээ. Гэхдээ олны танил хүң гэхээр л биеэ тоосон, муухай ааштай хүн байна гэж байхгүй л баймаар. Нөгөө талаар, бусдын хайр талархлыг хүлээсэн хүн микроавтобусанд сууж, хуушуур идээд явж байвал муу хэлүүлэх шалтгаан нь болчихдог. Уран бүтээл, амжилт хийморио ард түмэндээ гайхуулж, хүндэтгэлийг нь хүлээсэн мөртлөө давхар зовлон амсах гээд байдаг нь хэцүү. Бид ч гэсэн адилхан хүн шүү дээ. Хэн ч гэсэн сэтгэл зовох зүйлгүй, сайхан амьдрахыг хүсдэг. Гэтэл бид бусдын сэтгэлд багтдаг шигээ байдгаа амьдрал дээр ч харуулах болж таарна биз дээ. Гэтэл Биеэ тоосон, пээдгэр зантай гэх зэрэг элдвээр хэлээд байх юм. Тэгж боддог нэг нь бодож л байг.
-Бухимдахаараа найз нөхөдтэйгээ уулзаж, тайвшрахыг боддог. Тэднээс өөрийнхөө алдаа, оноог асууж, зөвлөгөө сонсох гээд л хамт олонтойгоо байх сайхан шүү дээ. Тэрнээс биш, уурлахаараа л мангас шиг аашлана гэж юу байхав. , Тэгээд ч би жижиг зүйлийг тоодоггүй болохоор нэг их бухимдах хэрэг гарахгүй дээ.

Загвар өмсөгч Д.Эрдэнэтуяа
-Боломжтой бол ямар ч үед гэрлэж болно шүү дээ. Гэхдээ гэр бүлийн амьдрал үүсгэснээр өөрт ирэх үүрэг, хариуцлагыг бүрэн ухамсарласан байх хэрэгтэй болов уу. Түүнээс биш, гэрлэхэд тохиромжтой, тохиромжгүй үе гэж байдаггүй байх аа. Тэр хүн үнэхээр л хайр сэтгэлээ баталгаажуулж, гэр бүлтэй болохыг хүсээд байгаа бол хийх ёстой. Тэглээ ч гэсэн гэр бүлтәй болохоосоо өмнө хийж байсан зүйлээ орхихгүй байх нь дээр. Гэр бүл гэдэг хүний амьдралын тушаа биш шүү дээ. Гэр бүлийнхээ хажуугаар хувийн асуудлаа ч гэсэн зохицуулах л хэрэгтэй.
-Биеэ тооно гэж юу байх билээ. Төге төгәлдер хүн гэж хаана ч байдаггүй болохоор юу хийсэн, ямар болсон гэж тэр хүмүүс биеэ тоох юм бэ. Би л лав ямар ч асуудал дээр өөрийгөө хурцалж, өөдрөг явахыг тэмүүлдэг болохоор биеэ тоогоод байх шаардлага байхгүй ээ. Хэнтэй ч гэсэн хэл амаа ололцож чадна.
-Сэтгэлд таараагүй юмуу зарим нэг зүйлээс болж бухимдах тохиолдол гардаг.
Гэхдээ бухимдсан үед сэтгэл их зовдог. Тиим үедээ гэртээ очиж, амрахыг чухалчилдаг даа. Хамгийн гол нь, ямар зүйл дээр бухимдах, ямар зүйлийг зохицуулах вә гэдгээ мэддэг.

(Өнөөдрийн монгол 136/306)
Р.МӨНГӨН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button