Чингис хаанаа хүн төрөлхтөнд таниулах үүдийг нээлээ

-Танд 800 жилийн ойн баярын мэнд хүргэе. Шинэхэн гаргасан Чингис хааны сургаал, зарлигийн тухай бүтээлүүдийн талаар яриагаа эхлэх үү?
-Эзэн богд Чингис хааныхаа онол билиг сургаалыг дээжлэн бүтээх зайлшгүй шаардлага өнөөгийн Монгол Улс болон, хүн төрөлхтний өмнө ирсэн. 1992 онд Богд Чингис хааны их засаг бүтээлийг эрдэмтэн Х.Ням-буутай хамтарч анх гаргасан юм. Чингис хаан юуны учир хэзээ, хаана зарлиг гаргасан юм бэ гэдгийн түүхэн иш үндэс, он цаг, цаг хугацаа, орон зайг нь судалсан.
Энэхүү судалгааны, оюуны, онолын, орон зайн гэж хэлж болохоор бүтээлээ тууштай үргэлжлүүлэн зарлигласан онол билгээр нэг бүтээл, зарлигласан сургаал билгээр бас нәг бүтээл туурвилаа. Чингис хааны зарлигийн товчоон 203 зарлигаас бүтсэн. Чингис хааны сургаалын товчоон 699 сургаалиас бүрдсэн. Голдуу дөрөв, найман мөртөөр шүлэглэсэн.
-Таныг 80 хасаг тэрэг ном уншлаа гэж дуулсан. Үнэнийг хэлэхәд бишрэх, гайхах зэрэгцсэн шүү?
-Эзэн богд Чингис хаан, Их Монгол Улсын тухай өрнө, дорно дахинд олон арван бүтээл гаргасан. 800 жилийн 10 жил тутамд хүн төрөлхтөн түүхийн, уран сайхны, соёл урлагийн аль ч чиглэлээр нэг хасаг тэрэг бүтээл туурвисан байдаг. Тэгэхээр энэ 800 жилд хүн төрөлхтөн 80 хасаг тэрэг бүтээл туурвижээ. Эдгээрээс Их Монгол Улс байгуулагдсан түүхэн цаг үед хамгийн ойр дотно бүтээсэн бүтээлийг нь шигшээд үзэхэд 1000 гаруй сурвалж бичиг, түүхэн шастирууд байна. Энә бүгдийг уншиж, судалж үзлээ. Үндсэндээ 80 хасаг тэрэг ачааны цаана гарчээ. Маш том хариуцлага өөртөө үүруүлсний хувьд үнэнд хамгийн ойр, өнөөгийн болоод ирээдүй хойчдоо үлдээх оюуны том бүтээл юм. Эзэн богд Чингис хааныг дэлхий дахинд өнөө хүртэл таниагүй. Нэрнээс нь цаашгүй явж ирсэн. Байлдан дагуулагч, цэргийн жанжин мэтээр сэтгэж байж. Энә хүний онол билиг зарлигласан сургаал, өөрийнхөө биеэр манлайлан бүтээсэн үйлсийн мән чанар, агуулгыг нээж гаргаагүй учраас хүн төрөлхтний, монголчуудын сэтгэлгээнд эзэн хааны та-лаархи мэдлэг маш нимгэн байсан. Харин Эзэн хааны, Их Монгол Улсын талаар тухайлсан бүтээлүүд хэдэн зуугаараа байна. Гэтэл яг өөрийн оюун билгээс ундарсан нь Оюунтүлхүүр, Билиг сургаал зэргийг эс дурдвал байхгүй байгаа. Миний бүтээл бол түүхийн бүтээл биш. Түүхэн тулгуур бичгүүд дээр тулгуурласан Эзэн хааны үре хойч ирээдүйдээ хандсан билиг сургаалыг дээжлэн гаргасан. Өөрөөр хэлбэл Эзэн богд Чингис хаан хүн төрөлхтний, монголчуудын оюун санааны ертөнцөд мэндэлж байна гэж хэлж болно. Эзэн Чингисийн түмэн өлзий эл мянганд дахин гийлээ.
(Өнөөдрийн монгол 136/306)