Монголын цагдаа 85 нас хүрч алдартнуудаа тодрууллаа

Тэгвэл энэ байгууллага маань өнөөдөр Их монгол улс байгуулагдсны 800 жилийн ойтой зэрэгцээд 85 жилийн ойгоо угтлаа. Тиймээс Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын болон Цагдаагийн байгууллагын 85 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн байгууллагад олон жил тогтвортой амжилт, үр бүтээл гарган ажиллаж байгаа байгууллага, хамт олон, хүмүүсээ төрийн өндөр дээд одон медалиар шагнаж урамшууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрүүгийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Сангарагчааг Сүхбаатарын одон, Завхан аймгийн Цагдаагийн газрын дарга П.Мягмарсүрэн, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Раднаадорж нарын 15 хүнийг Цэргийн гавъяаны улаан тугийн одон-гоор. Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтсийн жолооч-цагдаа, ахлах ахлагч Батсүх нарын 5 хүнийг Алтангадас одон-гоор шагнагдсаныг өчигдөр Ерөнхийлөгч өөрийн биеэр гардуулсан юм.
Түүнчлэн өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын байрандаа ХЗДХ-ын яамны сайд Одбаяр хүрэлцун ирж Цагдаагийн нийт бие бүрэлдэхүүндээ ойн баярын мэнд дэвшүүлж, баяр хүргэн алдартанууддаа шагнал гардуусан юм.
Yүнд Хэнтий аймгийн цагдаагийн газрын эрүүгийн ахлах төлөөлөгч цагдаагийн хошууч П.Цагаан нарын 31 хүнийг Цэргийн гавъяаны одон-гоор, 169 хүнийг Цэргийн хүндэт мөдаль-иар, 7 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медаль-иар шагнажээ. үideo1
үideo2
Түүхт ойгоо угтаж Цагдаагийн Ерөнхий Газраас олон хэлбэрийн ажлууд зохион байгуулсан бөгөөд Хуульч ажиллагаа-соёлч харьцаа аянд Ж.Бумнанжид даргатай Нийслэлийн цагдаагийн газар, Ц.Амгаланбаяр даргатай Замын цагдаагийн газрууд эхний байруудыг, орон нутгийн цагдаагийн байгууллагуудаас Завхан, Төв, Хэнтий аймгийн цагдаагийн газрууд эхний 3 байранд шалгарчээ.

Цагдаа-2006 тэмцээнд нийлбэр дүнгээр Орхон аймгийн цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн газрын Эргүүл, тусгай хамгаалалтын хэлтэс, Замын цагдаагийн газрын баг тамирчид эхний 3 байранд шалгарсан байна.

Цагдаагийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл гаргасан 5 хүнийг хурандаа, 5 хүнийг хошууч цолоор, 1 хүнийг ахмад цолоор, 2 хүнийг ахлах дэслэгч цолоор, 1 хүнийг дэслэгч цолоор шагналаа.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button