Дэлхийд алдартай бясалгалын багш Монголд зочилно

Тус төвийн тэргүүн Ц.Саранцэцэгийг Энэтхэгт бясалгал хийх аргад суралцсан гэлцдэг.Энэтхэгээс олж ирсэн бэлэг-ээ тэрбээр өнөөдөр монголчуудад харамгүй тараах болсон. Багшгүйгээр бясалгал хийнэ гэсэн ойлголт байхгүй. Ертөнцийн гурван хэцүүгийн нэг бол багшаа олох. Миний багш бол XX зууны гурван их ухаантны нэг Шри Шри Рави Шанкер гэдэг гэгээнтэн бий гэж тэрбээр нэгэнтээ ярьж байсан. Төрөлхийн бясалгал заахаар заяагдсан гэж тодорхойлсон түүний багш нь ирэх сарын 19-21-нд Монголд зочлохоор болжээ. Дэлхийд алдартай эл гэгээнтэн манайд саатах хугацаандаа олон улсын дээд курс зохион байгуулж, уулзалт, ярилцлага хийх юм байна.

Р.Саран

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button