Кисеносато Асашёорюү энэ тэмцээнд түрүүлнэ

-Оросын Хакурозантай хийсэн барилдаан их сонирхолтой боллоо. Ямар мэх хийхээр төлөвлөв?


-Барьц өгөхгүй байхыг эрмэлзсэн. Хэрвээ түүнд барьц өгчихвөл хэцүү л дээ.

-Энэ сарын тэмцээнд та хэрхэн бэлтгэв?


-Бэлтгэлээ сайн хийсэн. Ер нь их мэрийсэн шүү. Тэгэхээс ч өөр аргагүй байлаа. Комүсүби цолтон болчихоод эхний тэмцээндээ муу барилдвал болохгүй биз дээ.

-Барилдаан хэр өрсөлдөөнтэй болж байна вэ?


-Өрсөлдөөн ширүүн өрнөж байна. Өмнө нь би цолтой бөхчүүдтэй барилдаж л байсан. Гэтэл энэ тэмцээнд тэд их хүчтэй болсон юм шиг санагдсан. Ялахад хэцүү байна шүү

-Цолтой бөх байхын сайхан нь юу вэ?


-Барилдахад л хэцүү юм байна (инээв).

-Энэ тэмцээнд 50 хувийн амжилт үзүүлж чадах уу?


-Мэрийж л байна.

-Тэгвэл Нагоягийн тэмцээнд хэн түрүүлэх бол?


-Их аварга Асашёорюү түрүүлэх нь гарцаагүй.

-Яагаад?


-Андашгүй байна л даа. Их хүчтэй байгаа нь мэдрэгдсэн. Яаж ч мэрийгээд түүнийг дийлэхгүй юм билээ.

-Хакүхогийн талаар юу хэлэх вэ?


-Хакүхо их аварга болоход ойрхон байгаа. Өдөр ирэх тусам бяр хүч нь нэмэгдээд өөр байна лээ.

Зууны мэдээ сонин 175 /2311/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button