Б.Мөнгөнтуул Сургуулиа төгсөөд Монголдоо ажиллана

-Ямар сургуульд ямар чиглэлээр сурч байна вэ?


-ОХУ-ын Москвад Нийгмийн ухааны их сургуульд сурдаг. Шатрын дасгалжуулагч болон шатрын ажлын зохион байгуулагч мэргэжлээр сурч байна. Одоо хоёрдугаар курст орно.

-Энэ чуулганы ач холбогдол болон сэтгэгдлээсээ хэлнэ үү?


-Их сайхан чуулган болж байна. Эрдэм мэдлэгтэй, оюунлаг олон сайхан хүмүүс оролцож байна. Бас саналаа хэлэлцэж байна. Би ямар нэг санаа гаргаагүй л дээ. Гэхдээ өөртөө маш олон зүйлийг тусгаж, шинэлэг санаа мэдэж авлаа.

-Энэ чуулганд гадаадад ажиллаж, амьдардаг монголчууд олон байна. Таны хувьд…?


-Төгсөөд Монголдоо ирж ажиллана гэж бодож байгаа. Гэхдээ сургуулиа төгсч ирээд хийх зүйлээ нэг их сайн төлөвлөөгүйд байгаа. Багаасаа л шатар тоглож, шатраар хичээллэсэн учраас шатрынхаа талаар ажиллах болов уу гэж бодож байна.

-Ойрын үед ямар тэмцээнд оролцох гэж байна?


-Намар болох олон тэмцээн байгаа. Тодорхой мэдэж байгаа нь 20 хүртэлх насныхны дэлхийн аваргын тэмцээн аравдугаар сард болно.

-Хаана болох вэ?


-Армен, Гүрж хоёрын аль нэгэнд болно.

Зууны мэдээ сонин 175 /2311/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button