Yндэсний хөгжлийн стратегийн төслийн уралдаан болно

Энэ тухай Сангийн сайд Н.Баяртсайхан Оюуны хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцох үеэрээ мэдэгдлээ. Энэ төслийн уралдааны гол зорилго нь монгол хүнийг хөгжүүлэх, мөн 2021 он хүртэлх үндэсний хөгжлийн стратегийг тодорхойлох зорилготой гэнэ. Уралдаанд төрийн захиргааны байгууллагад ажилладаг хүмүүсээс гадна улс орноо хөгжүүлэхэд хүчин зүтгэж яваа эрдэмтэн судлаачид, мөн монголоо гэх сэтгэлтэй хэн ч багаар оролцож болох юм байна. Уралдааныг дүгнэхдээ нэгдүгээр байр нэг, 20 сая төгрөг, хоёрдугаар байр хоёр, 10 сая, гуравдугаар байр гурав, таван сая төгрөгөөр тус тус шагнах ажээ.
Энэ төслийн талаар Сангийн сайд Н.Баяртсайхан хэлэхдээ Манай хөгжлийн нэг дэх үе дуусч дараагийн шинэ үе эхэллээ. Иймд сэтгэл санаа нэгдэн урагшаа тэмүүлж ажиллах хариуцлагатай үе нэгэнт ирсэн. Иймд бид энэ төслийн уралдааныг зарлаж байна гэсэн юм.

Зууны мэдээ сонин 175 /2311/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button