Б.Долгор зөвлөх бухимдсан хосуудад барьцаалагдав

2006 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш гэрлэлтээ бүртгүүлсэн бол хэдийд гэр бүл болсон, хэдэн хүүхэдтэй ч ялгаагүй 500 мянган төгрөгийн тэтгэмж олгоно гэж хэлсэн. Гэвч пүрэв гаригийн чуулганаар УИХ үүнийг нь эрс буруушааж, зөвхөн 2006 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш гэр бүл болж, батлуулсан хосод тэтгэмж олгохыг шаардсан юм. УИХ-ын дарга Ц.Нямдорж, хуулиа биелүүлж, гэрлэлтээ батлуулсан нь хохирч, биелүүлээгүй олон жил болсон нь хожих ёсгүй гэж энэ үеэр хэлж байв.
Тэгвэл УИХ, Засгийн газар хоёр нэг хуулийн талаар хоёр өөр зүйл ярьснаас болж хүмүүс бухимдаж эхэлжээ. Та нар тэтгэмж авахгүй гэсэн үгийг Сүхбаатар дүүргийн халамжийн хэлтсээс сонссон 20 гаруй хүн өчигдөр Төрийн ордны хойно цуглав. Энэ үед Б.Долгор зөвлөх гарч ирсэн нь тэдэнд олз боллоо. Тэд Та телевизээр анх удаа гэрлэсэн бол хүүхэдтэй, хэдэн онд гэр бүл болсон ч бай хамаагүй мөнгө өгнө гээд байсан, яасан бэ. Гэтэл бидэнд өгөхгүй байна хэмээн хоргоов. Б.Долгор зөвлөх хариуд нь, УИХ хуулиа дагахыг шаардсан гэж хэлэхэд тэд, тэгвэл тэр хуулиа хүчингүй болго гэж том дуугарах сонсогдлоо. Б.Долгор зөвлөх хэлсэн үгэндээ барьцаалагдан, хүүхдээ тэвэрсэн хос, жирэмсэн эхчүүдээр ээрүүлж, Соёлын төв өргөө хүртэл алхана билээ.

Зууны мэдээ сонин 175 /2311/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button