УБЗ дугаартай авто машин 500 төгрөгийн хураамж төлнө

Энэ хураамжийг УБЗ дугаартай авто машинууд огт төлдөггүй. Ирэх даваа гаригаас эхлэн ийм дугаартай автомашинаас 500 төгрөгийн хураамж авч байх журмыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид уржигдар гаргалаа. Автомашинаас авах хураамжийн тухай журамд ялгавартай үйлчлэх заалт огт тусгаагүй. Тиймээс УБЗ дугаартай тэрэгнүүд хотоос гарахдаа тухайн товчоодод хураамжаа заавал төлж байхаар боллоо. Ингэснээр замын санд орох мөнгөний хэмжээ нэмэгдэх юм. Yүний зэрэгцээ хотын нутаг дэвсгэрт хэрнээ зайдуухан амьдардаг иргэд ажилдаа ирэх бүртээ автомашины хураамж төлж байгаа нь амьдрал ахуйд нь хүндрэлтэй тусдаг гэнэ. Тэд ном ёсоороо автомашины хураамж төлбөл сардаа 11 мянган төгрөг төлөх юм. Тиймээс энэ байдлыг харж үзэн хөнгөлж, жилдээ 11 мянган төгрөгийн татвар төлж бичиг авч байхаар боллоо.

Зууны мэдээ сонин 175 /2311/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button