Хоршоодыг судлах ажлын хэсэг хугацаагаа сунгав

Д.Ганхуяг гишүүн ахалсан, З.Энхболд, Ч.Раднаа, Р.Раш, Д.Туяа, Р.Бадамдамдин нарын бүрэлдэхүүнтэй уг ажлын хэсэг хаврын чуулган хаахаас өмнө үр дүнгээ УИХ-д мэдээлэх ёстой байв. Гэвч 16 хоршооны гишүүдийн бүртгэлтэй танилцах, Засгийн газрын ажлын хэсэгтэй мэдээлэл солилцох зэрэг ажлыг амжуулах шаардлагатай болсон тул ирэх сарын 1-ийг хүртэл сунган ажиллахаар болсон байна. Хадгаламж зээлийн хоршоодын дампуурлаас болж 16 мянга гаруй хүн 40 гаруй тэрбум төгрөгөөр хохироод буй ажээ.

Зууны мэдээ сонин 175 /2311/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button