Шинэхэн цолтнууд мөрдсөө зүүлээ

Энэ өдөр цагдаагийн бие бүрэлдэхүүнээс таван хурандаа, таван хошууч, нэг ахмад, ахлах дэслэгч дөрөв, дэслэгч нэг төрөв. Тодруулбал, УМБГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбат,ЗЦГ-ын хэлтсийн дарга Т.Ганбаатар, УМБГ-ын хэлтсийн дарга Ө.Чүлтэмсүрэн нарын таван хүнийг хурандаа, улсынхаа их баяр наадамд заан цол хүртэж ард олноо баярлуулсан Эргүүл тусгай хамгаалалтын хэлтсийн ажилтан Б.Рагчааг хошууч, Хүч спортын хорооны тамирчин О.Одхүүг ахмад цолоор зэрэг нийт 16 хүн цол нэмж, шинэ мөрдсөө зүүлээ. Цагдаагийн хүнд хүчир албанд зүтгэж, төр, засгаар хөдөлмөрөө үнэлүүлсэн эдгээр алба хаагчдад ЦЕГ-ын дарга баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжилт хүссэн юм.
Зууны мэдээ сонин 175 /2311/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button