Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-ий удирдагчид жагсаалаараа бизнес хийж 150 саяыг олжээ

Эрүүл нийгэм, Иргэний хөдөлгөөн-ний их удирдагчид наадмаас өмнө жагссан болж бужигнаж байгаад чимээгүй болсоор удаж байгаа. Хэлж ярьж шалтаглах зүйл нь дуусаад чимээгүй болов уу, хэн нэгнээр амандаа цаас чихүүлчихэв үү гэж өдрийн 1000 төгрөг авдаг жагсагчид нь хүлээж суудаг болжээ. Гэтэл хоолой амаа сөөтөл бархирч явдаг Батзандан, Магнай тэргүүтнүүд аль хэдийн ар гэрийн амьдралаа зохицуулаад тун завгүй болсон гэх яриа дуулдлаа. Нэг хэсэг уул уурхай, газар шорооныхоо төлөө тэмцээд байснаа гэнэт дуугүй болсон нь цаагуураа учиртай гэнэ. Болсон болоогүй хэдэн амьтад жагсаад газар шороо гэж орилоод байхаар уул уурхайн компаниудад бага ч гэсэн нөлөөлж аргаа барахдаа Батзандан, Магнай хоёрт хэдэн төгрөг атгуулж амыг нь барьжээ. Авилгалын эсрэг унаж тустлаа орилоод байсан эрхмүүд маань өөрсдөө харин ч бүр жагсаалаараа бизнес хийж мөнгө авдаг мода-тай болжээ. Өмнө нь ч мөн АН-ын дарга Элбэгээгийн захиалгаар жагсаж байсан гэдэг нь тийм ч оргүй яриа биш байсан бөгөөд бага гэлтгүй хэдэн төгрөг хармаалж байсан гэх. Харин тэдний завгүй байгаагийн учир нь нэр нөлөө бүхий хэдэн нөхдөөс шагнал хүртэж түүгээрээ өөрсдийгөө төвхнүүлэх гээд байгаад гэнэ. Тэдний шинэхэн өргөө нь 3,4 хорооллын урд баригдсан хувийн хауснуудад байдаг бөгөөд янз бүрээр нь хэлж гоочлоод байдаг урд хөрш рүүгээ явж гэрийн тавилга ачиж иржээ. Тэдний авсан орон сууцнууд болон урдаас ачуулсан бараа нь нийтдээ 150-иад сая төгрөг болж байгаа бөгөөд гаалиар оруулж ирэхдээ хүргэл хэд гурван төгрөг хаяж татвараас бултуулах юм ярьж явсан байна. Харин шинэхэн нүүж ирсэн их хувьсгалын тэмцэгчид-ийг ойр орчныхон нь анддаггүй бөгөөд тэр хавьдаа л бас бяцхан од, олны танил болчихсон хүмүүсийн тоонд ордог болжээ. Авилгал хээл хахуулийн эсрэг амь насаа хүртэл зольчих гээд орилогноод байсан Эрүүл нийгмийн удирдагчид маань өөрсдөө гэрээ төвхнүүлж байгаад улсаа засах гээд яваа нь энэ бололтой. Гэхдээ харин хамгийн тоогүй нь жагсаалаараа бизнес хийж мөнгө олдог болсон нь тэдний ямар хүмүүс болохыг харуулж байгаа бөгөөд өөрсдөө ч гэсэн ер нь анхнаасаа мөнгө эрх мэдэл, албан тушаалын төлөө жагсаж явсан нь тодорхой болж байх шив.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button