Сү.Батболд сайд ирэх жилийн наадмын хуушуурыг даахаар боллоо

Ганц нэг насны морь будилж, зарим нэг бөхчүүд хоорондоо гар зөрүүлснийг эс тооцвол сайхан наадлаа гэж наадмын комиссын дарга, ЗГХЭГ-ын дарга Су.Батболд мэдэгдсэн юм. Мянганд ганц тохиох их ой гэдэг утгаараа урд жилүүдээс шинэлэг зүйл хийж өвөрмөц хийсэн нь нэг талдаа сайшаалтай ч нөгөө талаар аар саархан гардаг зөрчлүүд гардгаараа л гарлаа. Харин наадмын өдрүүдэд нар хур тэгширсэн сайхан байсан ч наадмын гол утга учир болох хуушуур ховор байлаа гэсэн яриа багагүй гарсан юм. Энэ талаар Су.Батболд сайд ч анхааралдаа авч дараа жилийн наадмаар хуушуурын асуудлыг онцгойлон авч үзэж маш олноор нэг удаа гаргаж болох хуушуурын цех ажиллуулахаа амлалаа. Тийм болохоор дараа жилийн наадам Су.Батболд сайдын үйлдвэрийн хуушууранд булхсан наадам болох гэнэ шүү.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button