Хүүхдийн урлагийн Ү их наадамудахгүй Монголд

Наадамд Япон, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Макао зэрэг орны 150 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирэх аж. Монгол туургатан хүүхдийн их наадам, Боржигон хүүхдийн их наадам-д оролцогсдоос 150 хүүхдийг сонгон энэ наадамд хамруулах гэнэ.
Төлөөлөгч хүүхдүүд ардын бүжиг, уртын дуу, хөөмий зэрэг үндэсний язгуур урлаг болон орчин үеийн зарим урлагийн төрлөөр авьяасаа сонирхуулах юм.
Урлагийн их наадам нь ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Коичиро Мацуурогийн санаачилгаар 2001 оноос гараагаа эхлэн Зүүн хойд Азийн орнуудад ээлжлэн зохион байгуулагдаг байна. Энэ хүүхдийн урлагийн их наадам нь Ази тив соёлын олон төрөл зүйлийг хамгаалан хөгжүүлэхэд залуу үеийн оролцоог нэмэгдүүлж, тэднийг өөр хооронд нь ойртуулан танилцуулах, хамтран ажиллах зорилготой ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button