ЦЭВЭР УСНЫ шугам хоолой шинээр барьж эхэллээн

Нээлтэд Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, хотын захирагч Ц.Батбаяр болон ажил гүйцэтгэгч компанийн удирдлагууд оролцсон. Баянгол дүүргийн нутаг нэгдүгээр хорооллын Орбит чиглэлд төмөр зам дагуу цэвэр усны шугам хоолой татах ажил эхлээд сар шахам хугацаа өнгөрч байна.
Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Хот байгуулалт нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийнхөн уг ажлыг Хүрд, Байгууламж, Сан ХК-иар гүйцэтгүүлж байна. Хятадаас оруулж ирсэн солонгос технологоор хийсэн цэвэр усны хоолойг гагнах машин 16 мянган ам.долларын үнэтэй. Ийм гурван машиныг авч гагнах ажилдаа оржээ. Аравдугаар сар хүртэл 3.8 км-ийн урттай хоолойг барихад таван тэрбум төгрөг болох юм гэсэн. Одоогоор 700 метр урт хоолойг угсраад байна. Энэ мөнгийг Засгийн газраас гаргаж байгаа. Хоолойн нийт урт 14 км. Yүнийг барьж ашигласнаар хотод 40 мянган орон сууц шинээр барьж, хүн амын ундны усны хангамж нэмэгдэж асуудалгүй болно гэж Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт ярьсан.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button