АНУ-ын экс Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улс өнгөрсөн хугацаанд олон сайхан зүйлийг хийлээ. Ялангуяа, Хятадаас 1921 онд тусгаар тогтнолоо олсноос эхлээд 1990 онд анхны ардчилсан сонгууль хийснээс хойш танай улсын хүрсэн ололт амжилтаар би бахархдаг. 1206 онд Чингис хаан Их Монгол улсыг нэгтгэн зангидсан үеэс монголчууд тусгаар тогтнол, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж ирсэн. Москва хотод өрнөсөн ил тод байдлын төлөөх жагсаал цуглаантай нэгэн зэрэг хөдөлж, Монгол Улс өөрийн гайхамшигт өв уламжлалыг бэхжүүлж, эрх чөлөөг сонгосон Азийн анхны коммунист улс болсон билээ. Энэ түүхэн дурсгалт мөчийг тохиолдуулан Та бүхэнд баяр хүргэж, ардчилал, хөгжил дэвшлийн замаар үргэлжлүүлэн замнахад Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэжээ.
Мөн АНУ-ын Сенатын гишүүн Л.Мурковский, АНУ-ын Конгрессын гишүүн, Конгресс дахь Америк-Монголын найрамдлын бүлгийн дэд тэргүүн Жое Питтс нар монголчуудад хандан мэндчилгээ ирүүлжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button