Өвөрмонголын баг Ниссан, Широки жийпээр уралдах нь

Тэмцээнд нийт 65 багийн тамирчид оролцох аж. Харин Хятадын талаас хамгийн олон буюу 50 төмөр хүлэг уралдах бол манай улсаас 12, хойд хөршөөс гурван баг оролцохоор мэдүүлгээ өгсөн гэнэ.Тэмцээний зардлыг Өвөрмонголын биеийн тамир, спортын хороо хариуцаж байгаа бөгөөд тэдний ярьснаар бэлтгэл ажилд 300 мянган ам.долларын хөрөнгө зарцуулжээ. Монголын тал тэмцээний замыг сонгосон юм байна. Тэмцээнд оролцогч 65 төмөр хүлэгтэн нийт 3600 км замыг туулан барианд орох ажээ.
Манай тамирчид уг уралдаанд УАЗ-469 машинаар уралдах бол Өвөрмонголынхон туулах чадвараараа дэлхийд гайхагддаг Ниссан, Широки зэрэг жийпээр уралдах юм байна. Нийт 3600 км замыг тамирчид 10 өдөр туулах бөгөөд ирэх сарын 25-нд гараанаас гарч, есдүгээр сарын 4-нд нийслэлд барианд орох гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button