Олон улсын аудиторууд Монголд номын дуу сонсоно

Орлого бүрдүүлэгч байгууллагуудад хийх гүйцэтгэлийн аудит сэдэвт энэхүү сургалтад Азербайжан, Казах, Киргиз, Монгол Улсын Аудитын дээд байгууллагын 30 орчим ажилтан оролцох бөгөөд Азербайжан, Беларусь, Гүрж, Киргиз, Литва, Монголын сургагч багш, мэргэжилтнүүд хичээл заах юм.
Сургалт семинар хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэгч татвар, гааль зэрэг байгууллагад гүйцэтгэлийн аудит хийх арга зүй, онцлог, анхаарах зүйлс, шинэлэг арга техникээс зааж сургах юм байна. Хоёр дахь хэсэгт залилангийн шинж тэмдэг бүхий ажил гүйлгээг хэрхэн шалгаж, илрүүлэх талаар аудиторуудад зориулсан тусгай хичээл заахаар төлөвлөжээ.
Сургалт семинар өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 9-нийг хүртэл Чингис хаан зочид буудалд болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button