Халуун 16 хүний аминд хүрлээ

Лондонд 36.3 градус хүртэл халжээ. 2003 онд Английн нийслэлд 38.5 градус хүртэл халуу шатаж байсан аж.Британийн үйлдвэрчний эвлэлийн холбоо ажил олгогчдыг албан өргөөн дэх хувцаслалтын дүрмийг өөрчилж, богино өмдтэй ажиллахыг зөвшөөрөхийг уриалжээ. Шүүгчдийг хиймэл үсгүй ажиллахыг зөвшөөрч, хатан хааны ордны хүндэт харуулд сүүдрэвч барьж өгсөн аж. Парис хотод нэмэлт усан оргилуур барьж, гудамжид хиймэл усан сан суурилуулах болов. Эйфелийн цамхагийн орчимд агаар чийгшүүлэгч дөрвөн том төхөөрөмж тавьжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button