Израилийн арми Ливаны хотыг эзлэв

Израилийн хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Бенни Ганц, Хезболлах-ын эсэргүүцэл тийм ч их байгаагүй хэмээн мэдэгдэв. Хотыг эзлэх үеэр Израилийн зургаан цэрэг амь насаа алджээ. Харин Хезболлах бүлэг 20-иод хүнээ алдсан байна.
Хезболлах бүлэг Израилийн Авивим хотыг пуужингаар харвахдаа Марун аль-Рас хотыг ашигладаг байсан юм.
Израилийн 10 орчим хуягт танк өнгөрсөн бямба гаригт Ливаны газар нутагт нэвтэрч, тэнд байдаг НYБ-ын ажиглагчдын байрыг бүсэлжээ. Мөн Ливаны өмнөд хэсгийн оршин суугчдыг аюулгүй байдлын үүднээс орон гэрээ орхин явахыг уриалсан байна. Израилийн нисэх хүчин өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Ливаны харилцаа холбооны дэд бүтцэд цохилт өгч, телевизийн болон үүрэн телефоны хэд хэдэн станцыг устгажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button