Харилцан ойлголцлын санамж бичиг-т гарын үсэг зурлаа

Евро-Азийн хөрөнгийн биржүүдийн холбооны (ЕАХБХ) ерөнхийлөгч, Станбулын хөрөнгийн биржийн (СХБ) ТУЗ-ын дарга, Гүйцэтгэх захирал ноён Осман Бирсен, ЕАХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, СХБ-ийн дэд захирал ноён Арил Серен нар Монголын хөрөнгийн биржийн урилгаар 2006.07.17-2006.07.20-ны өдрүүдэд Монголд айлчиллаа. Монголын Хөрөнгийн Бирж нь ЕАХБХ-ны гишүүнээр 1998 оны 10 сарын 01- нд элссэнээс хойш мэргэжилтэн сургах, туршлага судлах, сургалт, уулзалт хурлуудад оролцох зэрэг олон талт хамтын ажиллагааг явуулсаар ирсэн билээ. Энэхүү айлчлалын үеэр ЕАХБХ-ны Монгол дах үйл ажиллагааг өргөжүүлэх, Монголын Хөрөнгийн Бирж болон Станбулын Хөрөнгийн Биржийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцэж, 2006.07.19-ний өдөр талууд Харилцан ойлголцлын санамж бичиг-т гарын үсэг зурлаа. Тус меморандум нь хоёр орны ард түмний эртний түүхэн харилцаа холбоог өргөжүүлэх, хоёр биржийн хамтын ажиллагааны хүрээнд харилцан мэдээлэл туршлага солилцох, зөвлөмж зөвлөгөө өгөх, мэргэжилтэн зөвлөх ажиллуулах, хамтран сургалт семинари зохион байгуулах, техник эдийн засгийн туслалцаа үзүүлэх зэргээр хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button