Хөвсгөл нуурт хоёр хүүхэд осолджээ

Аймгийн Онцгой байдлын албаны эрлийн багийнхан мөн өдрийн үдээс хойш 15.35 цагт охины цогцсыг олсон байна.
Мөн өнгөрсөн баасан гариг буюу 21-ны өдрийн 17 цагийн орчимд Хөвсгөл аймаг дахь Алаг царын голд салаар явж байсан тус аймгийн Чандмань-Өндөр сумын харьяат 12, 13 настай хоёр эрэгтэй хүүхэд сураггүй алга болжээ. Тэдний сал Хөвсгөл нуур руу урсан орж осолдсон байж болзошгүй аж. Одоогоор тус аймгийн Онцгой байдлын албаны эрлийн багийнхан эрэл хайгуул хийж байна.
Сүүлийн өдрүүдэд Сэлэнгэ мөрний адаг, Сүхбаатар хот орчим болон Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар бороо үргэлжлэн орж, гол усны төвшин улам дээшилж байгаа аж. Иймд голын эрэг дагуу нутаглаж буй айлуудыг үерийн уснаас болгоомжлохыг сануулсаар байна. Хөвсгөл аймгийн Хатгал тосгон руу хүрэх замд байдаг гурван сайр усанд боогдсон тул жуулчлалаар явж буй гадаадын иргэд болон жуулчны баазынхан цаг агаарын байдлаа сайн судалж байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Ардын эрх сонин 139 /417/

С.Бадарч

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button