2500 хүнийг сургалтад хамруулна

Энэхүү төсөл нь Японы ядуурлыг бууруулах сангийн нэг сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих бөгөөд барилгын салбарт ажиллах сонирхолтой хүмүүст мэргэжил олгох зорилготой юм. Японы ядуурлыг бууруулах сангаас хэрэгжих буцалтгүй тусламжийн энэхүү төслийг сургууль завсардсан, ажил эрхлээгүй байгаа залууст албан бус боловсрол олгох чиглэлээр хэрэгжүүлэх аж. Ажилчдын ур чадварыг сайжруулснаар Монгол Улсад мэргэжлийн боловсрол олгох тогтолцоог өөрчлөхөд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн Мегүми Араки хэллээ. Тэд барилгын есөн төрлийн мэргэжлээр 2500 хүнийг сургалтад хамруулах төлөвлөгөөтэй байна. Мөн 50 сургагч багш, 50 заах аргазүйчийн мэргэжлийг дээшлүүлэх бөгөөд төслийг хэрэгжүүлэгчээр Монгол Улсын БСШУЯ ажиллах юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button