Хакухо их аваргын бэлэглэсэн

Мэргэжлийн сумо бөхийн Нагоя башё өндөрлөж, Монгол аварга тэргүүлж, Монгол озэки Хакухо Сумо бөхийн холбооны амласан ёкозуна цолны болзлыг биелүүллээ„ Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр тэмцээн дууссан даруйд Хакухог гавьяат тамирчин цолоор шагнах шийдвэр гаргасан тухай шинэ мэдээ баяр дээр баяр нэмэв. Монгол хөвгүүд Японы үндэсний бөхийн нь өнгийг тодорхойлдог болжээ гэж ам бардам хэлэх цаг ямар ч эргэлзээгүй иржээ. Бэртэл гэмтлийн улмаас тавдугаар сарын барилдааныг орхисон их аварга Д.Дагвадорж энэ башёд түрүүлснээрээ мэргэжлийн сумо бөхийн
дэвжээн дэх 17 дахь түрүүгээ хүртлээ. 2003 оны нэгдүгээр сард тэрээр хоёр дахь түрүүгээ хүртэж, ёкозуна цолны болзол хангаж байсан.
Харин өнгөрсөн сарын башёг тэргүүлснийхээ дараа, энэ сард эс түрүүлсэн ч, ёкозунаг давж 13-аас дээш ялалт байгуулбал их аварга болох болзол сонсоод байсан Хакухо М.Даваажаргал 2004 оны тавдугаар сард тухайн үедээ сумогийн ертөнцийн хамгийн залуу секитори хэмээн цоллуулан дээд зиндаанд дэвшиж байв.

Макүүчи зиндааны бөх болсноосоо хойш эхний дөрвөн тэмцээндээ дараалан 50 хувиа хийж, түүхэнд ховор амжилт тогтоосон үеэс л түүнийг ирээдүйн их аварга хэмээн магтаж эхэлсэн.
Түүнээс хойш тэр урмын үг түүнийг эвдэх бус ирлэж, мэргэжлийн сумо бөхийн 69 дэхь? аварга болох үүдийг нь нээж өглөө. Одоо өнөө, маргаашгүй Сумо бөхийн холбооны ёкозунагийн зөвлөл хуралдаж, амласнаараа түүнийг 69 дэх ёкозуна гэдгийг зарлах байх. Тийм аваас дээд зиндаанд гарч ирүүтээ нутгийн ахдаа түрүүлэх боломжийг нь нээж өгч байсан Хакухо М.Даваажаргал хоёр жил зургаан сарын дараа буюу 15 тэмцээний дараа түүний дараах их аварга болон түүхэнд мөнхрөх нь ээ. Хакухогийн озэки цолны мялаалган дээр их аварга Д.Дагвадорж Ах нь дүүдээ 69 бэлэглэе гэж урмын болоод билэгдлийн шинжтэй ерөөл хэлсэн гэнэ лээ. Тэр ерөөл ёсоор болжээ. Монголоос хоёр дахь ёкозуна төрөх бүх боломж хангагдлаа.

Ардын эрх сонин 139 /417/

Б.Бадмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button