Дэлхий шинэ олон туйл руу тэмүүлсээр

Олон улсын амьдралд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдал хойшид дэлхий ертөнцийн
төрхийг үлэмж өөрчилж магадгүй гэнэ. Энэ талаар The Guardian сонинд бичсэнийг
уншигчдадаа толилуулж байна.
Дэлхийн иргэн та шинэ олон туйлт бужигнаан дунд тавтай морилно уу. Израильчууд өдгөө Ливантай бус Хезболлах-тай дайтаж байна. Ливанчууд өөрийнхеө газар нутгийг хянаж чаддагтүй, Иран Хезболлах-д нөлөө ихтэй ч мен л туүнийг хяналтаасаа гаргачихсан. Харин саяхан Санкт-Петербургт болсон Их наймын чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж ялалтын туг мандуулсан ОХУ Сири улстай хамгийн дотно харилцаатай төдийгуй, тус улсад болон Иранд зэвеэг нийлүулдэг.
Цаана нь Хятад гэж улс бий. Жинхэнэ утгаараа Европын холбоо болон ажиллаж чадахгүй байгаа Европын тэргүүлэх гурнүүдийг ч мартаж болохгүй. АНУ хамгийн хүчирхэг армитай ч түүнийгээ яаж ашигладаг билээ? Хэрэв АНУ-ын Терийн нарийн бичгийн дарга К.Райс Ойрхи Дорнодод болж байгаа дайны үйл ажиллагаанд цэг тавьж чаддаг юм гэхэд нэлээд хэцүү, олон талт дипломат арга зам хэрэглэж байж л тэр зорилгодоо хурэх байх..

Нэг туйлт, нэвтэршгүй мэт Америкийн ноёрхол баяртай. Хүйтэн дайны үеийн хоёр туйлт ертөнц, XXI зууны олон туйлт дэлхийн эхлэл хоёрын хооронд тун богинохон, зүйрлэвээс нүд ирмэх төдий хугацаа өнгөрчээ. Шинэ олон туйлт ертөнц бол дор хаяж гурван хандлагын үр дүн юм.
Эхний хандлага бол БНХАУ, Энэтхэг, Бразил, ОХУ зэрэг орны хөгжлийн өсөлт, дахин сэргэлт юм. Эдгээр орны далд нөлөө барууны орнуудын нөлөөтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрчээ. Хоёр дахь хандлага бол бие биетэйгээ огт адилгүй, улс орны хүрээнээс ангид тоглогчид юм. Эдгээрийн дотор Хамас, Хезболлах, Аль-Кайда хөдөлгөөнөөс авахуулаад Грийн-пийс зэрэг төрийн бус байгууллага, эрчим хүчний томоохон корпорациудаас эхлээд бүс нутгийн эмийн уйлдвэрүүд, шашны байгууллагуудыг хүртэл багтааж болно. Гурав дахь нь засаглалыг ашиглах хандлагад гарч байгаа өөрчлөлт. Хүчирхийллийн шинж бүхий технологийн хөгжил нь хэсэг булэг хүмүүс их гүрнүүдэд аюул занал учруулах боломж олгож байна. Yүний жишээ бол алан хядагчид онгоц барьцаалан Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийг мөргөсөн явдал, Израилийн Хайфу хот дээгүүр нисч байгаа пуужингууд, Иракт Америкийн цэргүүдийг барьцаалж, Лондонгийн метрог дэлбэлж, Токиогийн метронд зарин хэмээх хорт хий тараасан хэрэг юм.

Орчин үед хамгийн хүчирхэг армиар байлдааны талбарт ялалт байгуулах бус, зөвхөн олон нийтийн сэтгэл зүйг эзэмдэх замаар л хүссэндээ хүрч чадна гэсэн онол үйлчилж байна. Дээрх хандлагуудын үр дүнд АНУ болон Европын орнуудын нөлөө саарч байна. АНУ өмнө нь Ирак, Хойд Солонгос гэсэн шулмын тэнхлэг-тэй тэмцэж байсан бол одоо түүнээс олон бэрхшээлийг олон талт диломат аргаар даван туулахаар чармайх болжээ. АНУ-ын өнөөгийн гадаад бодлого Ирактай дайн эхлүүлж байсан 2003 оныхоос хамаагүй өөр болоод байна. Хойд Солонгос цөмийн хошуу зөөх чадвартай пуужин туршиж, Вашингтон зургаан талт хэлэлцээрт эргэн орохыг уриалж, Иран уран баяжуулах ажлаа сэргээж, Хезболлах Израилийг пуужингаар харваж байна. Вашингтон аливаад дипломат аргаар хандах цаг болсныг сануулав.

Хүчирхэг гүрнүүд шинээр бий болохын цагт орон зай олж эзлэхийн төлөө хүчирхийлэл үйлдэх магадлал нэмэгддэг билээ. Яг л улс орон дотор улс төрийн хүчнүүд засгийн эрхийн төлөө тэмцдэг шиг. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Киссинжер XXI зуунд Азийн геополитик Европын XIX зууны геополитиктой төстэй болж шинээр төрж буй их гүрнүүд дайныг улс төрийн бодлогынхоо үргэлжлэл болгон орон зайн төлөө тэмцэх болно гэж хэлсэн нь биеллээ олж байж мэднэ. Түүнээс ч дор юм болж мэднэ. Их гүрнүүд дэлхийн тавцан дээр шинэ орон зайн төлөө өрсөлдөж, түүн дээр бас терроризм нэмэгдэн байдлыг эвгүй тийш нь чангааж байна. Хэдийгээр үүсч болох талын хэмжээ бага ч өнөөдөр цөмийн дайны аюул тэртээ 1962 оны Кубын пуужингийн хямралын дараах үеийнхээс илүү болжээ. Ойрын 10 жилд цөмийн зэвсэг хэрэглээнд орохгүй гэж хэн мөрийцөх юм бэ. Би ингэж хэлэхэд бэлэн биш байна. Харин та?

Ардын эрх сонин 139/ 417/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button