Ford компани шинэ брэнд гаргана.


Энэ брэнд нь урьд өмнөх уламжлал болсон загваруудаас өөр тул авто машины зах зээл дээр өөрийн гэсэн байр суурийг эзлэх байх гэж найдаж байгаа аж.

Тус компанийн үйлдвэрлэдэг Monterey, Freestar машинуудын борлуулат эрс буурч байгаа бөгөөд 2005 онд АНУ-д 8,166 ширхэг Monterey, 77,585 ширхэг Freestar зарагдсан нь Ford Motor конпанийхныг ихэд гонсойлгожээ. 2006 оны эхний 6 сарын байдлаар Monterey-ийн борлуулалт 40.4 хувиар, Freestar-ын борлуулалт 20.9 хувиар тасраад байгаа юм.

Энэ оны 6-р сард хийсэн судалгаагаар Monterey машины борлуулалт энэ намраас огцом буурна гэсэн дүгнэлт гарч, мөн Freestar-ыг 2007 оны сүүл гэхэд борлуулж дуусгасан байх шаардлагатай гэж тус компани үзэж байна.

Иймд Ford компани Fairlane-тай цоо шинэ эхлэл хийхээр төлөвлөж байна. Энэ загвар шинэлэг дизайнтай бөгөөд хэт том биш, тэгээд ч тийм их өндөр
үнэлгээ тогтоохгүй гэж компанийн нэгэн албан хаагч ярьжээ.

Гэвч хэдий хэр үнэтэй гаргах нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

Уг загварыг Fairlane гэж нэрлэх үү үгүй юу гэдэг дээр эцсийн шийд гараагүй байна. Учир нь Fairlane гэдэг нь хүчтэй, хурдан гэсэн утгыг агуулаагүй нэр тул зарим машины дийлерүүд иймэрхүү нэрэнд дургүй байдаг юм байна. Гэвч Ford брэндийн машинууд ихэвчлэн F үсгээр эхэлсэн нэртэй байдаг ажээ.

Fairlane-ийг 2008 онд зах зээлд нийлүүлнэ гэж төлөвлөж байгаа ч яг хэдэн сараас эхлэх вэ гэдгийг тодорхой мэдэгдээгүй байна.

Тус компанийн үйлдвэрийн ажилчдаас авсан эх сурвалжаас үзвэл Fairlane-ийг D471 гэсэн код-нэртэйгээр 2008 оны 2, 3-р сараас угсарч эхлэх төлөвтэй байна. Тэд жилд 100.000 орчим машин угсрах гэнэ.

Мөн Lincoln брэндийн машиныг D472 гэсэн код-нэртэйгээр угсарч 2008 онд худалдаанд гаргахаар төлөвлөж байна.

Auto news
Орчуулсан Michelle

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button