САПУ худалдааны төвийг нүүлгэж байна

Гал гарсны дараахан л хотын мэр худалдааны төвийн үлдсэн хэсгийг цэвэрлэхийг үүрэг болгож байсан ч тэднийх гар хүрэлгүй удсан. Нийслэлийн үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа САПУ-г цэвэрлэж зайлуулахгүй бол газар эзэмших эрхийг нь бусдад шилжүүлэх хүртэл арга хэмжээ авахаар Хот тохижилтын хэлтсээс анхааруулжээ. Үнэхээр ч байрлал сайтай уг газрыг авах саналыг Асашёорюүгаар овоглодог Менатип банкнаас тавьж байсан гэж эх сурвалж ярилаа. Тиймээс Алтжин компанийнхан шатсан худалдааны төвийн үлдэгдлийг зайлуулахаар ажиллаж байна.

(Өнөөдрийн монгол)
С.Сосор

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button