Кофи Аннаныг хэн залгамжлах вэ

Ингэснээр Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн 15 орон НҮБ-ын шинэ ерөнхий нарийн бичгийг даргаа сонгох анхны алхмаа хийх юм. Санал асуулга нууцаар явагдах бөгөөд олонхийн санал авсан хоёр хүний нэр тодорхой болсны дараа Аюулгүйн зөвлөлийн гишүүд дахин санал хураах ажээ. Ганын иргэн Кофи Аннаны НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн суудалд суух таван жилийн хугацаа энэ жил дуусгавар болж байгаа юм. Энэ нь түүний хоёр дахь таван жилийн сонгуульт хугацаа тул К.Аннан дахин сонгогдох боломжгүй. Азийн орнууд өөрсдийнх нь төлөөлөгчид НҮБ-ын тэргүүний суудалд суух ээлж ирсэн гэж үзэж байна. Харин АНУ, Их Британи хоёр энэ өндөр суудалд тохирох хүнийг л сонгох нь чухал тул заавал Ази тивээс тодруулна гэж туйлшрах хэрэггүй гэсэн байр суурьтай байгаа юм. Азиас нэр дэвшсэн дөрвөн хүний хоёр нь НҮБ-ын албан хаагчид.

Ерөнхий нарийн бичгийн даргын Олон нийттэй харилцах асуудлын орлогч, Энэтхэгийн иргэн Шаши Тарур нь Аннаны зөвлөхийн үүрэг гүйцэтгэдэг бол Шриланкын иргэн Жаянтха Дханапала зэвсэг хураах асуудлаар нарийн бичгийн даргын орлогчийн үүрэг гүйцэтгэж байсан төдийгүй К.Аннантай найз нөхдийн дотно харилцаатай нэгэн. Нөгөө хоёрын нэг нь Тайландын Суракиарт Сатиратай. Түүнийг Зүүн өмнөд Азийн нийгэмлэгийн орнууд (АСЕАН) дэмжиж байгаа. Дөрөв дэх нэр дэвшигч нь Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Пан Ги Мун. Эдгээр нэр дэвшигчид Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 орноор явж тэдний дэмжлэгийг өөртөө татахыг хичээж байна. Гэвч хориг тавих эрхтэй таван гишүүн болох Их Вритани, АНУ, Франц, ОХУ, Хятад улсууд шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох эцсийн шийдвэрийг гаргах юм. Дипломатчдын үзэж байгаагаар одоогоор бүрэн эрхт таван гишүүн хэнийг НҮБ-ын тэргүүн болгох хүсэлтэй байгаагаа нууцалж байгаа аж. Дэлхийн лидерүүдэд шууд утасдах зоригтой, нөлөө бүхий хүнийг К.Аннаны оронд тавих хэрэгтэй гэж Их Британи үзэж байгаа бол Хятад, НҮБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг Ази тивээс сонгох хүсэлтэй байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Харин Франц, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга франц хэлийг чөлөөтэй эзэмшсэн байх ёстой гэсэн байр суурьтай байдаг нь Тайланд, Солонгосын нэр дэвшигчдэд давуу талыг өгч байгаа юм.

Ташрамд хэлэхэд К.Аннаныг залгамжлагчид нэр дэвшигчдийн дотор Билл Клинтон, Тони Блэр нарын нэр ч байна. Гэхдээ Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн улсын иргэн, НҮБ-ын тэргүүн байж болохгүй гэсэн заавар бий тул эдгээр олны танил улс төрчид шинэ суудалтай болно гэсэн найдвар бараг үгүй. Одоогоор Азиас нэр дэвшээд байгаа дөрвөн хүнээс тус бүрт нэг но олж болно. Тарур л гэхэд Аннаны багийнхантай дотно харьцаатай. Мөн Энэтхэгээс нэр дэвшигчийг Пакистан дэмжихгүй нь тодорхой. Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд ч | Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд том зөрчилгүй, жижиг орны төлөөлөгчийг тавих сонирхолтой байдаг. Шриланкаас нэр дэвшигч Дханапалын хувьд гэвэл тэрбээр одоо 67 настай. НҮБ-ын албан тушаалтнууд 69-тэйдээ тэтгэвэрт гардаг. БНСУ-ын иргэн Пан Ги Муны сул тал гэвэл, Солонгосыг бусад улс орнууд БНАСАУ-тай хатуухан ярьж чаддаггүй гэж шүүмжилдэг. Мөн Япон ч, Солонгосоос нэр дэвшигчийн эсрэг байр суурьтай байгаа аж. Суракиарт Сатиратайн тухайд гэвэл эх орондоо төдийлөн нэрд гараагүй, бас хүний эрх, ардчиллын талаар тууштай тэмцэгч биш гэсэн өө түүнд бий. Ирэх аравдугаар cap гэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгохоор Аюулгүйн зөвлөл төлөвлөж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд нэр дэвшигчид Жантха Дханапала
67 настай Шриланкын дипломатч тэрбээр энхийн асуудлаар Ерөнхийлөгчийн зөвлөхийн алба хашдаг. Зэвсэг хураах асуудлаар олон талт гэрээ хийх арвин туршлагыг НҮБ-д алба хааж байхдаа хуримтлуулсан. Хятад хэлтэй.

Шаши Тарур
Их Британид төрсөн 50 настай Энэтхэгийн дипломатч тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Олон нийттэй харилцах албаны орлогчийн үүрэг гүйцэтгэдэг. Энхийг сахиулах, хүмүүнлэгийн асуудлаар 28 жил НҮБ-д ажилласан. Бүтээл туурвил арвинтай зохиолч.

Пан Ги Мун
66 настай димломатч тэрбээр сүүлчийн хоёр жил БНСУ-ын Гадаад хэргийн сайдын алба хашиж байна. Пан Ги Мун БНАСАУ-ын цөмийн зэвсгийн талаархи зургаан талт хэлэлцээрт чухал байр суурь эзэлдэг.

Сурикиарт Сатиратай
48 настай. Тайландын Шадар сайд, Гадаад хэргийн сайдын үүргийг давхар хашдаг. Димломатч, эрдэмтэн. Шинэчлэл хийхийг үргэлж дэмждэг. Түүний эцэг эх нь Францад боловсрол эзэмшсэн.

(Өнөөдрийн монгол 137/307)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button