Их мастер Б. Мөнгөнтуул Ийм амжилт гаргасан охидыг маш сайн дэмжих хэрэгтэй байх

-Амралт сайхан уу?


-Сайхан. Ирээд бараг 14 хоночихлоо.

-Амралтаа яаж өнгөрөөж байна?


-Зуслан дээр голдуу байна даа. Эгчийнхээ хүүхдийг хараад л. Нэг настай жаахан хүүхэд.

-Хүүхэд харах хэцүү юм уу?


-Гайгүй ээ.

-Шатрынхантайгаа уулзах зав гарч байна уу?


-Сая наадмын үеэр тэмцээн болоод бараг бүгдээрэнтэй нь уулзсан. Би өөрөө бас тоглосон.

-Оюутан болоод хоёр жил болчихлоо. Хичээл хүнд юм уу?


-Гайгүй ээ. Оюутан байх надад их таалагдсан. Сонин, содон бас их хөгжилтэй.

-Хэдэн жил сурах билээ?


-Таван жил.

-Сургуулиа төгсөөд Монголдоо ирэх үү, эсвэл?


-Ирнэ ээ. Би их сургуулиа төгсчихөөд л нутагтаа ирж амьдарна.

-Зарим нэгэн улсаас таныг өөрсдийн нэр дээрээ тэмцээнд оролцохыг урьсан гэж сонсоод өөр улсын иргэн болчих вий гэж хүмүүс ярилцаж байлаа?


-Санал тавьж байсан л даа. Германы кпубуудээс ч юм уу. Гэхдээ би өөр улсын иргэн болохгүй ээ /инээв/.

-Манай дөрвөн охин багаараа дэлхийн аварга боллоо. Энэ талаар ямар сэтгэгдэлтэй байна?


-Энэ бол маш том амжилт. Миний хувьд өсвөрийн тэмцээнд оролцож байсан ч гэсэн яг ийм тэмцээн тэр үед болдоггүй байсан. Багийн тоглолт гэдэг бол маш чухал. Хувийн тоглолт гаргаж болохгүй, илүү их ухаан, авьяас шаардана гээд. Тийм болохоор дэлхийн шилдэг олон багийг хожиж, энэ алдрыг хүртсэн дөрвөн дүүдээ баярлаж байна. Ирээдүйд илүү их амжилт гаргана гэдэгт нь итгэлтэй байна. Гол нь одоо эднийг маш сайн дэмжих хэрэгтэй.

-За баярлалаа. Амралтаа сайхан өнгөрүүлээрэй.

Ардын эрх сонин 139 /417/

Б.Бадмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button