Хүйтний оргилд гарах ИХ МОНГОЛ 800 авиралт эхэллээ

Их Монгол 800 гэж нэрлэсэн ави-ралт Алтай таван богдын хүйтний оргилд гарч Монгол Улсын төрийн далбааг мандуулж, шинэ төрийн дууллыг эгшиглүүлэх зорилготой Улстөрчдийн Сүлд багийг Ерөнхийлөгч Н.Энх-баяр, тамирчдын Туг далбаа багийг Шадар сайд М.Энхсайхан ахалж явна. Уулчдын бүрэлдэхүүнд УИХ-ык гишүүн Р.Бадам-дамдин, С.Баярцогт, Н.Баяртсайхан, шинэхэн аварга Д.Сумъяабазар, далай аварга Г.Өсөхбаяр нар багтсан байна. Авиралтын дараа хүйтний оргилд ман-дуулсан төрийң далбааг бүх аймаг сумдаар аялуулах аж. Долдугаар сарын 23-28-ныт хүртэл үргэлжлэх авиралтын оргил далайн түвшинөөс 4374 метр өндөртэй мөсөн голтой тамирчдын шандсыг сорьдог юм байна.

Ерөнхийлөгч хоёр сарын өмнөөс ууланд авирах бэлтгэл хийсэн ч гэлээ оргилд гарах багийг тухайн цаг хугацаа, эмчийн үзлэгээс шалтгаалан шийдэх гэнэ. Энэхүү авирал-тыг Их Монгол Улс байгуулагдсаны 800, Хүйтний оргилд гарсны 50, Монгол хүн Эверес-тэд авирч эхэлсний 10 жилийн ойд зориулсан юм байна.

(Өнөөдрийн монгол 137/307)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button