Монголчууд Эрдэнэтээр бахархаж байна

Эрхэм хүндэт Эрдэнэтчүүд ээ,
Хүндэт зочид оо, Ноёд, хатагтай нар аа, Байгаль дэлхийд нар, хур тэгширч, баян монголын нутагт ургамал ногоо нь жигдэрч, таван хошуу мал нь тайван тэнүүн бэлчээрлэж, тариа будаа, төмс, хүнсний ногоо нь төрөл бүрээрээ амилж ургасан өнөтэй, зунтай энэ жилийн зуны дунд сарын өлзий учрал бүрдсэн дэлгэр сайхан өдрүүдэд монголын ард түмэн Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын хувьегалын 85 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Дэлхий дэлэгнэсэн энэ сайхан өдрүүдэд манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж байдаг Эрдэнэт хот үүсэн байгуулагдаж хөгжсөний 30 жилийн түүхт ойгоо өргөн олноороо ёслол тэмдэглэж байгаа Эрдэнэтчүүд болон ойн баярт уригдан залагдаж ирсэн зочид, ноёд, хатагтай Та бүхэнд баяр хүргэж, чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Эдүгээгээс 30 гаруй жилийн тэртээ эзгүй зэлүүд байсан Эрдэнэтийн Овооны зэс-молибдены орд газрыг түшиглэн Эрдэнэтийн их бүтээн байгуулалтын ажил эхэлж, 1976 онд Эрдэнэт хот албан ёсоор байгуулагдаж, манай улсын гурав дахь томоохон хотын суурь тавигдаж байсан бол өнөөдөр уул уурхай, аж үйлдвэр, барилгын үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжсөң, соёл, боловсрол, эрү үл мэнд, урлаг, спорт, холбоо харилцаа, худалдаа, үйлчилгээний томоохон төв болон хөгжсөнийг тэмдэглэж хэлэхэд нэн таатай байна.
Монгол, Оросын ард түмний гар, сэтгэл нийлсэн нөр их хөдөлмөрөөр бүтээн байгуулсан Эрдэнэт үйлдвэр жилд 27.5 сая тоин хүдэр олборлож, 25.3 сая тонн боловеруулалт хийж, Монгол Улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 34 орчим хувийг үйлдвэрлэж, экспортын бүтээгдэхүүний 36.3 хувийг гаргаж байгаа дэлхийн ижил төрлийн томоохон 10 үйлдвэрийн нэг, эрх орныхоо тэргүүлэх үйлдвэр болтлоо өсч хөгжсөнд монголын ард түмэн, Монгол Улсын төр зүй ёсоор бахархаж байдаг юм.
Өнөөдөр Эрдэнэт хотод Эрдэнэт хивс Эрдэнэт хүнс Дулааны цахилгаан станц Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ, Монгол-Америкийн хамтарсан Эрд-мин, Монгол-Швейцарийн хамтарсан Эрдэнэт ноолуур, Монгол-Израилийн хамтарсан Шим технологи, Монгол-Оросын хамтарсан Строй-инвест зэрэг олон үйлдвэрүүд ажиллаж, аймаг орон нутгийн эдийн заегийн чадавхийг бэхжуүлэх, ажлын байр шинээр бий болгох, ядуурлыг буруулах, ард иргэдийнхээ сайн сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж байна, Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие Эрдэнэтийн их бүтээн байгуулалтад өндөр ач холбогдол өгч Монгол Улсын зууны манлай бүтээн байгуулалт өнөөдрийн Эрдэнэт цогцолборыг барьж байгуулахад идэр залуу нас, эрчимт хөдөлмөрөө зориулсан Эрдэнэтийн бүтээн байгуулалтын анхдагчдын чуулга уулзалтыг өөрийнхөө ивээл дор зохион байгуулж, хүндэтгэл узүүлснийг Та бүгдсайн санаж байгаа биз ээ.

Эрдэнэтчүүд үүсэл хөгжлийнхөө 30 жилийн хугацаанд хоёр триллион гаруй төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улс орныхоо эдийн засагт бодтой хувь нэмэр оруулж, 2002 оноос эхлэн Эрдэнэт хот өөрийгөө бүрэн санхүүжүүлж, манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувь, хивс үйлдвэрлэлтийн 87.0 хувийг уйлдвэрлэж, бүтээгдэхүүний нэр төрөл өсч, цэвэр зэс, молибдены баяжмал, хөнгөн тоосго, ноолууран бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж, орчин үеийн шинэ техник технологи үйлдвэрлэлд нэвтэрч, бүтээмж нэмэгдэж, чанар сайжирч байгаа нь сайн үйлс, сайшаалтай амжилт яах аргагүй мөн.
Өнөөдөр Эрдэнэт хотод сургуулийн өмнөх боловсролын бааз суурь болсон 20 цэцэрлэг, ерөнхий боловсролын 15 сургууль, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үилдвэрлэлийн хэд хэдэн төвүүд ажиллаж, тэдгээрт Монгол Улсын ирээдүй хойч үе болсон олон мянган хүүхэд, залуучууд суралцаж, олон арван эрдэмтэн мэргэд, багш, сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байгаа нь Эрдэнэт хот бол орчин үеийн соёл боловсролыг түгээн дэлгэрүүлэх эрдэм судлалын их уурхай мөн гэдгийг нотлон харуулж байна.
Эрдэнэтчүүд Та бүхэн Их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85 жилийн ой болон төрөлх хотынхоо 30 жилийн түүхт ойг хөдөлмөр бүтээлийн арвин их амжилт, хийж бүтээхийн оргилуун их хүсэл мөрөөдлөөр угтаж, 1500 хүний суудалтай Хангарьд палас соёл, спортын цогцолбор, Хүүхэд залуучуудын парк, Гэр бүлийн ордонг шинээ барин ашиглалтад оруулж, Эрдэнэтийн өдрүүд нэгдсэн арга хэмжээг нийслэлд зохион байгуулж, Зууны манлай Эрдэнэт баримтат кино, Эрдэнэт-30 жил түүхийн товчоон ном бүтээсэн зэрэг бодит ажлуудыг хийснийг хараад Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье. Орхон аймаг, Эрдэнэт хотын ард иргэд Та бүхний хийж бүтээсэн ажил үйл нүдэнд үзэгдэж, гарт баригдаж байгаа нь олсон ололт амжилтдаа түшиглэн орон нутаг бие даан хэрхэн хөгжиж чаддагийг бусад аймаг, хотууд тэдгэәрийн удирдлагуудад харуулах үлгэр дууриалал, уриа дуудлага болох учиртай.
Та бүхэн ололт амжилт бүхнээ бататган бэхжүүлж, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, олон түмнийхээ сайн сайхан ирээдүйн төлөө хийж бүтээж, хөдөлмөрлөж амьдрахын бодит жишээ урьдын адил ямагт болж, ахиц дэвшлийн энэ хурдаа сааруулалгүй, улам шинийг санаж сэдэж, бүтээн боегож, аймаг, орон нутгаа цэцэглүүлсэн хөгжүүлж, бүтээн босгосон барилга байгууламжаа хайрлан хамгаалж, өөриймсөг сэтгэлээр ашиглаж байхыг хүсч байна.
Орхон аймаг, Эрдэнэт хот өргөжин тэлж, өнгөжин сүндэрлэж, ард иргэдийн маань амьдрал ахуй өдрөөс өдөрт дэвжин дээшилж, айл гэр бүхэнд аз жаргал, баяр баясгалан, золбоо хийморь бадарч явахын сүүн цагаан ерөөлийг өргөе.

(Өнөөдрийн монгол 137/307)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button