Ч.Гансүх триатлончдыг тэргүүллээ

Сидней-2000 олимпийн их наадмын хөтөлбөрт орсон триатлон дэлхийн бүх оронд жигд хурдтай хөгжиж байна. Олон улсын триатлоны холбоо нь 108 гишүүнтэй бөгөөд отгон нь Монгол Улс.
Энэ оны тэмцээн олон улсын хүүхдийн Найрамдал төвд болсон. Тамирчид залуучууд, насанд хүрэгчид болон ахмад гэсэн ангилалд өрсөлдөв. Найрамдал хүүхдийн зуслангийн ойролцоохь хиймэл нуурт сэлэгчид гурвалжин зам тойрч уралдсан юм, Триатлоны усанд сэлэлтийн төрөл нь нуур, далай, гол мөрөнд болдог. Учир нь давалгаа ихтэй тул зүг чигээ тохируулан уралдах, хүйтэн усанд дасах чадварыг шаарддаг байна.

Энэ оны улсын аварга залуучууд, насанд хүрэгчид, ахмад болон эмэгтэй гэсэн ангилалд болжээ. Уг тэмцээнд Усан спорт сургалтын төв, Хангарьд, Алтан дорнод-Монгол, АЗЗАН, Орчлон, Дельфин, дугуйн Эрч клубийн 40 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулсан байна. Залуучуудын ангиллын 17, 10 эмэгтэй болон ахмад триатлончид 400 метрт сэлж, 10 км замыг дугуйгаар туулан гурван км-т уралдаж аваргаа тодруулсан. Харин насанд хүрэгчид 750 км-т сэлж, 20 км дугуйгаар, таван км-т гүйсэн юм. Уг ангилалд- 10-аад тамирчин өрсөлдсөн бөгөөд харьцангуй өрсөлдөөнтэй, үзэгч сонирхогчдыг уухайлуулж бүр сэлүүлж, дугуй унуулан улмаар гүйлгэсэн юм.
Манай триатлончдыг энэ онд БНХАУ-ын Жиа Гуанд болох Ази тивийн аварга шалгаруулах, Катарын Доха хотод зохиогдох Азийн спортын XҮ наадам зэрэг тэмцээн хүлээж байна.
Тэмцээний дүн;
Залуучууд
1. Х.Одгэрэл (Хангарьд)
2. Б.3оригт (УССТ)
3. В.Шульгем (Хангарьд)
Эмэгтэй
Б.Тэлмэн (УССТ)
2. Б.Энхжаргал (УССТ)
3. А.Оюунгэрэл
Ахмад
1.Н.Эрдэнэбадрах (БГД)
2. Х.Дэлгэрсайхан (Алтан дорнод-Монгол)
Насанд хүрэгчид (эр)
1.Ч.Гансүх (Хангарьд)
2.А.Тамир (Хангарьд)
З.П.Цэлмэг (Алтан дорнод-Монгол)

(Өнөөдрийн монгол 137/307)
Ч.ГАНСҮХ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button