Ф.Киркоров Сүхбаатарын талбайд тоглож магадгүй

Төв цэнгэлдэх хүрээлэнд залуус гурван орой эрх чөлөөтэй салхилав. Унгарын Twin Six, Германы Scooter гэсэн хамтлагуудын амьдаар тоглож, энэ зун задгай тоглолт үзээгүй
манайхны хувьд том бэлэг болов.

Харин Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан явуулж буй цуврал шоу тоглолтын салхийг хагалсан Германы Чингис хаан хамтлагтийм ч зөв сонголт байсангүй. Харин 2005 онд байгуулагдсан Twin Six хамтлаг рок сонирхогчдын
зүрхийг хөөргеөд авсан. Таван хүний бүрэлдэхүүнтэй ирсэн тус хамтлагийн гоцлол дуучин нь тоглолтын дундуур Халуун элгэн нутаг-ийг дуулж, гэнэтийн бэлэг барьсан нь манайхныг гайхашруулав. Мөн Германы Scooter хамтлагийн тухайд бол 1990-аад оны
сүүлчээс хүчээ авсан бөгөөд манай диско хөгжим сонирхогчид Fire дуугаар нь андахгүй болсон аж. Тус хамтлагийн дуунууд нь Английн шилдэг 20 синглиин тоонд зургаан удаа орж, энэ амжилтаа 18 сарын турш хадгалж чадсан. Мөн өнгөрсөн онд Чикаго хотын Allstate Arena цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийж байжээ.

Тэгвэл дараагийн удаа ОХУ-ын дуучин Ф.Киркоров болон Распутина нар тоглох юм. Уг нь энэ сарын 25-нд тоглох байсан ч энэхүү урлагийн арга хэмжээг зохион байгуулж буй Б.Жаргалсайхан сайд тоглолтын тайзаа Сүхбаатарын талбай руу нүүлгэж магадгүй бололтой. Энхтаиваны гүүр завсарт орж, Төв цэнгэлдэхэд очих зам саад бэрхшээлтэй байгаагаас үүдэн ийм шийдвэр гаргаж мэдэх нь. Иймд 25-нд болох тоглолтыг түр хойшлуулж, тайзаа нүүлгэснээр дараагийн тоглолтоо зохион байгуулах сурагтай. Мөн гаалиар татваргүй оруулж ирсэн хэмээн багагүй шүүмжлэлд өртөөд байсан тоглолтын техник хэрэгслүүдийг арга хэмжээ дууссаны дараа Улсын драмын эрдмийн театр болон Хөгжим бүжгийн коллежид бэлэглэх аж. Мөн Турк улсаас оруулж ирсэн боловсон жорлонг нийслэлийн Засаг даргын тамгын газарт шилжүүлэхээр төлөвлөсөн байна.

Ардын эрх сонин 139 /417/

Г.Энхлэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button