500 мянгыг хүртэх боломжгүй залуус бухимдав

Хаврын чуулганаараа юу амжуулсан тухайгаа УИХ-ын дарга сэтгүулчдэд тайлагнаж байхад ордны гадаа шинэ гэр бүлийн 500 мянгаа авна гэсэн залуучууд жагсаж байлаа. Засгийн газраас 2006 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш л гэр бүл болсон бол хэдэн хүүхэдтэй, хэзээ гэрлэсэн хамаагүй 500 мянган төгрөг авах боломжтой гэж мэдэгдсэн.
Үүний маргааш нь буюу хаврын чуулганы хаалтын хуралдаан дээр 2006 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш гэр бүл болж бүртгүүлеэн шинэ гэр бүлд 500 мянган төгрөг олгох тогтоол гаргасан. Нэг үгээр хэлбэл Засгийн тазрын шийдвэрийг үгүйсгэсэн юм. Үүнд нь гомдож, шийдвэрийг нь эсэргүүцсэн 300 гаруй залуус 500 мянгаа авмаар байна гэж жагслаа. Тэд өөрсдийгөө төрийн шийдвэр гаргагчдын тоглоом болж байна.
Мөн хууль хэрэгжүүлэгч агентлаг завхарал, нугалаа гаргаж байгааг эсэргүүцэж байгаагаа хэлж байлаа. Хууль нэгэнт батлагдаад хэрэгжиж эхэлеэн тул тэднийг саналыг хүлээж авах ямар ч боломжгүй гэдгийг УИХ-ын дарга мэдэгдэв.

(Өнөөдрийн монгол 137/307)
ц.цолмон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button