Төмөртэйн орд газрыг хувьдаа завшихыг санаархжээ

тушаалаа урвуулан ашиглаж Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрт асар их хэмжээний хохирол учруулаад байгаа аж.

Тэрээр 1997 онд Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрийн гол түүхий эдийн бааз болох Төмөртэйн ордын лицензийг хугацаанд нь бүртгүүлээгүйгээс Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар-аас хурааж, өөр хүнд шилжүүлсэн нь дэндүү хариуцлагагүй үйлдэл гэж хэлж болох ч энэ нь үнэн хэрэгтээ санаатай үйлдэл байсныг тогтоогоод байгаа юм байна.

Учир нь, Төмөртэйн орд газрыг эзэмших 939А лицензийг 1997 онд сүйхээчлэн авсан хүн нь мөнөөх захирал Л.Нацагдоржийн төрсөн эгч ВLT ХХК-ийн захирал Л.Туяа байжээ.

Мөн тус үйлдвэрийн ерөнхий нягтлангаар ажиллаж байсан Ганбат гэгч одоо Төмөртэйн орд газарт төмрийн хүдэр олборлож байгаа Монгол-Хятадын хамтарсан Төмөртэйн хүдэр ХХК-ийн монгол талын захирлаар ажиллаж байгаа нь тохиолдлын хэрэг биш гэж үзэх хүн олон байна.

Энэ бүхнээс дүгнэхэд Л.Нацагдорж нь албан тушаалаа овжноор ашиглаж Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрийн Төмөртэйн ордын лицензийг эгч Л.Туяа болон ойрын хүн болох Ганбат нараар дамжуулан өөртөө авчээ гэж үзэх бүрэн үндэслэл бий ажээ.

Хар металлын хаягдлын нөөц үндсэндээ бараг дууссан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьд төмрийн хүдэр боловсруулах шинэ үйлдвэр барих хөрөнгө оруулалтын талаар гадаад, дотоодын олон байгууллагатай гэрээ, хэлэлцээр хийдэг ч орд газаргүй гэсэн шалтгаанаар хүнд байдалд ороод байгаа бөгөөд цаашид энэ байдал үргэлжилбэл Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2008 оноос түүхий эдгүй болж бүрэн зогсох, Японы техник технологиор барьж байгуулсан төрийн өмчит энэ үйлдвэр үнэгүйдэх, хэдэн зуун хүн ажилгүй болоход хүрэх аюул тулгараад байгаа юм байна.

Тиймээс Дархан-Уул аймгийн хар төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагууд Л.Нацагдоржийг Төмөртэйн орд газрыг албан тушаалаа ашиглан хувьдаа завшсан гэх үйлдлийг шалгаж өгөхийг хүссэн гомдлоо прокурорт гаргасан байна. Yүний дагуу Улсын Ерөнхий прокурорын газраас Л.Нацагдоржид Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150-р зүйлийн 150-3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button