Эзэнгүйдсэн нийслэлийн өнгө төрх

Энэ нь хувийн дэлгүүр, гуанз ажээ. Нийслэлийн төв, цэцэрлэгт ногоон талбайд газар авсан эзэн нь тун арын хаалгатай, аргатай нэгэн болох нь тодорхой бөгөөд хотын төв цэцэрлэг дотор газар олгосон эрх мэдэлтэн нь чухам юу бодож өгсөн юм бол. Энхтайвны гүүрний зүүн хойт хэсэгт зэрэгцүүлж гүүрийг зориуд халхлан улаан тоосгоор урт муруй гарааш, нөхөөсний шавар байшингууд барьжээ. Гол хэсэгт нь шахаад яйжгар модон хашаа, төмөр тор татаж авто зогсоол болгосон байна. Зэрэгцүүлээд бас л модон хашаа барьж хогоор дүүргэжээ. Ийнхүү уран барилгын өвөрмөц хийц бүхий Энхтайвны гүүр түмэн новшинд дарагдсан яйжгар хэрэм мэт харагдах болсон. Тэнд одоогоор засвар хийж байгаа ч эргэн тойрны амбааруудыг нь зайлуулж чадах нь эргэлзээтэй. Гуравдугаар хороололд гол авто замын хашлагаас ердөө хоёрхон метрийн зайд дөрвөн давхар орон сууц барьсан байх юм. Мөн эсрэг талд нь замаас хоёр метрийн зайд бас л байшин бариад эхэлжээ.

Барилга барих, газрын зөвшөөрөл олгох зэрэг нь аль алиндаа нэн ашигтай бизнес тул нийслэл хотын зай завсар бүхнээр орон сууцны хэлбэр муутай жижиг барилгууд, тоосгон гарааш шатахуун, зай завсар үлдээхгүйгээр чигжиж дүүргэж дууслаа. Соёлын төв өргөө, Бөхийн өргөө, Голомт банк-ны Бодь цамхаг, Зоос банк зэрэг архитектур сайтай томоохон барилга байгууламжууд бас л жижиг умгар зайд чихэлджээ. Нийслэлийн төв хэсэгт орших өвөрмөц архитектур бүхий Соёлын төв өргөөний урьд багананд нь тулгаад тоосгоор гарааш, агуулах барьж, хашаа босгочихсон байгааг хараагүй хүн үнэмшихэд бэрх. Дотор талын усан оргилуурыг устгаад, өндөр сэргэр төмөр шон, сараалж босгож орхиод даруй таван жил болов. Хойд талаар хэсэгчлээд мөн л төмөр сараалжин хашаа барьсан харагдана. Тус өргөөний архитектурыг эвдээд урьд талын гол багануудад тулгуурлаж нөхөөсний барилга барьсныг үзвээс энэ нь архитекторчдын ордон юм гэнэ ээ. Тэгээд ч орон зай үзэгдэх талбайг нь халхлаад сонгодог уран барилгын хийц бүхий Дуурийн театртай хүзүүвчээр холбосон нь тун болхи үйл агаад уг өргөө ийнхүү тал талаасаа сэглэгджээ.

ДБЭТ-ын өмнөх шатан дээр уран барилгын хийц үзэмжийг гутааж, муухай том, шавар арслангуудыг хөндөлдүүлэн тавьсан нь зохимжгүй.

Нийслэлийн Энхтайваны гол гудамжны дагуу 40, 50 мянгат тэр чигээрээ өргөтгөл нэртэй түмэн хэлбэр дүрстэй орц хаалгаар тусгаарлагдах мянган оготнын нүх лугаа харагдана. Тэр олон эмх замбараагүй өргөтгөлүүд ганц нэгээс бусад нь хэлбэр хийц гэж авах юм үгүй хийгээд төв авто зам руугаа улам бүр шахаад ганц хоёрхон метрийн зайд хаяа тулжээ. Тэдгээрт зориулж, төв замын дагуу тарьсан мод сөөгийн ихэнхийг устгаад авто зогсоол болгов.

Нийслэлийн эрх мэдэлтнүүдэд архитектурын цогц шийдэл, нэгдсэн зураг төсөл, нийслэлийн ерөнхий архитектур, хот төлөвлөлт гэдгийг ор тас мартаад арав гаруй жилийн нүүр үзжээ. Аливаа хот гадагшаа тэлж өргөжиж, цэцэрлэг ногоон байгууламжийг бий болгодог байтал манайх дотогшоо хумигдаж хүүхдийн тоглоомын талбай, өвгөд хөгшдийн сууж алжаал тайлах сүүдрэвч, мод цэцэрлэгээ бүрэн устгаад, эргэх зайгүй болтлоо чихэлдсэн үзэмж муухай, эмх замбараагүй, түмэн янзын хэлбэртэй жижиг байшингуудаар чигжиж дүүргэв. Бүр сүүлдээ хүүхдийн тоглоомын цэцэрлэгт талбайн газрыг дуудлага худалдаагаар зардаг боллоо. Өвгөд хөгшид голдуу оршин суугчид хүүхдийн тоглоомын талбай цэцэрлэг сүүдрэвчээ хамгаалж барилгынхантай үзэлцэж, ширүүн тэмцэл хийх авч бүгд ялагдлаар төгсөнө. Ялсан түүх нэг ч үгүй. Сүүлийн арван жил хотын төвд нэг ч мод тарьсангүй, мод тарих зай ч үлдсэнгүй. Нисэх, яармагийн замын хажуугаар монголчууд 30 жил дараалан мод тариад нэгийг ч ургуулж чадсангүй. Арга ядаад японуудаар мод тариулав.

Хотын авто замын бөглөрөл явахын аргагүй болж, гол уулзваруудын гэрлэн дохионууд үе үе ажиллагаагүй болно. Монгол инженерүүд элбэг хийж чадах гэрлэн дохионуудыг Солонгосын компаниар 60 гаруй сая төгрөгөөр хийлгэсэн нь ийнхүү гаарчээ. Хэдэн жилийн өмнө Бөмбөгөр дэлгүүрийн дэргэд чингэлгээр бараа зардаг байсан жижиг наймаачдыг цагдаагаар бүслэн бүх чингэлгүүдийг хүчээр зайлуулж, тэр газрыг эзлээд оронд нь Экспо-2000 гэсэн бичигтэй жигтэйхэн том модон хашаа барьсан. Гэтэл хоёр жилийн дараа тэнд орос цэргийн нисэх онгоцны болон зэвсэг, техникийн агуулахын зориулалтаар ашигладаг ангар хэмээх нүсэр том гурван төмөр амбаар боссоноос одоо юу үлдсэнийг олон түмэн мэдэж буй.
Нийслэлийн удирдлагуудад эрүүл ухаан, хотын ерөнхий архитектур, төлөвлөлт гэж байсан бол хотын төвд тэдгээр нүсэр төмөр амбаарууд огтоос босох ёсгүй байлаа. Том бизнесменүүдийн өмнө гар нь хүндэрсэн төрийн албан хаагч өөрөө жижгэрэн, үнэн хүчгүй ажээ.

Хоёр жилийн өмнөөс Хүүхдийн парк Голомт банкны мэдэлд шилжив. Ингээд Японоос 30 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр гэрээ хийж, орчин үеийн шинэ парк болгохоор төсөл зураг нь ч бэлэн болж ажлаа эхлэх гэтэл уг цэцэрлэгт хүрээлэн дотор энд тэнд гурван ч хэсэг газрыг эрх мэдэлтнүүд сэм хуйвалдан зараад, эзэд нь хувийн байшин барилгаа аль хэдийнэ босгочихжээ. Гэтэл Японы тал та нар газрынхаа маргаантай асуудлыг шийдэж газрыг чөлөөл, түүнээс нааш бид ажлаа эхлэхгүй гэсэн гэнэ. Ингээд нийслэлийнхэн хуучин муу тэвш-тэйгээ үлдэх нь тэр. Төслийн менежер нь баахан шүүхдэж зарга үүсгэж яваа ажээ. Нийслэлийн хүүхэд багачууд, бяцхан үрс, үлгэрийн юм шиг шинэ цэцэрлэгт хүрээлэнд зугаалж, баясан наадах үлгэр ийнхүү дуусчээ.

Хэдэн жилийн өмнө Сүхбаатарын талбайг гантигаар өнгөлөх ажлыг 3.3 тэрбум төгрөгөөр хууль зөрчин ямар ч тендергүйгээр Хятадын компаниар хийлгэж билээ. Монголын барилгын ажил эрхэлдэг захын компани хавьгүй хямд үнээр гүйцэтгэж чадах энэ ажлыг хятадуудад дэндүү их хөлс төлөөд, талбайг үхмэл саарал өнгөтэй хиймэл чулуугаар тийнхүү өнгөлсөн нь нэг их өнгө заслыг олж чадаагүй хийгээд, дарга нарын халаасанд л мөнгө орж байвал энэ мэт огт хүртээлгүй ажээ.

Нарантуул захын зүүн тийш үргэлжилсэн их талбай эзлүүлэн хувийн орон сууцны цогцолбор болох түмэн хэлбэр дүрстэй, зүг бүр тийш харсан баахан байшин баригдав. Тэнд орчин үеийн дизайн архитектурын шийдэл бүхий байшин, фасад цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоол нэг ч үгүй. Ийм дүр зураг хот даяар үргэлжилнэ. Нэгдсэн цогц төсөл, хот төлөвлөлт огтоос байхгүй тул мөнгөтэй, танилтай хүн бүр дураар нэг дургих ажээ. Эхлээд барилгаа барьчихаад, дараа нь газрын зөвшөөрлөө хөөцөлддөг дэндүү гаж зуршил тогтоод уджээ.

1994-1995 онд дархан цаазат Богд уулын орчим айл амьтан байлгахгүй гэж зарлиг тушаал гаргаад, Зайсангийн аманд амьдардаг жирийн иргэд, хэдэн зуун айл өрхийн хашаа байшин, гэр оронг буулгаж хүчээр нүүлгэсэн юм. Улмаар Нүхтийн амыг хүртэл бүрэн чөлөөлж, хуучин социализмын үеийн сайд, дарга нарын зусланг бүгдийг нь татан буулгасан билээ. Одоо яг тэр газруудаа эрхтэн дархтнууд өөрсдөө бүрэн эзлээд, хувийнхаа харш ордыг босгоцгоожээ. Зайсангийн ам тэр чигээрээ дарга нар, баячуудын зочид буудал, амралтын газар болжээ. Нүхтийн ам дангаараа нэг намын албан тушаалтнуудын эзэмшилд очив.

Одоо нийслэл хотын ерөнхий архитектур цогцолбор төлөвлөлтийн тухай санахын ч хэрэггүй болсон. Нэгэнт ийм замбараагүй болсон энэ хотыг засч залруулах ямар ч бололцоогүй юм. Орон зай архитектурын цогц зөв шийдэлтэй нэг ч барилга алга. Яг далайн бяцхан арал дээр шахагдаж, шамбааралдаж баригдсан дундад зууны үеийн хөглөрч новширсон жижиг хот мэт болжээ.

Нийслэлд баруун талаасаа орж ирэхэд 22-ын товчоо өнгөрөөд өмхий самхай үнэртэж амьсгалахын аргагүй юм болно. Энэ нь арьс ширний үйлдвэрүүдээс болж, ачааллаа дийлэхээ больсон цэвэрлэх байгууламжийн үнэр гэнэ. Хотоос шар хадны тийш зүглэхэд бас бөөн үнэр танар болох ба энэ нь хятадуудын яс боловсруулах үйлдвэр гэнэ. Жаахан урагшилбал шөнө дөлөөр нүүгэлтсэн хар утаа олгойдож, айл амьтан өрхөө бүтээж хаалга үүдээ хаахаас өөр замгүй болно. Энэ нь Ван Ши да хэмээх хятад эзэнтэй төмөр хайлуулах үйлдвэр гэнэ. Сэлбэ голын арслантай гүүрээс 100 гаруйхан метрийн зайд хэдэн машинаар хог авчраад шууд гол руу асгасан харагдана. Ойролцоохь явган гүүрийн доор нь траншейнийхэн отоглоод сар гаруй болж буй тул гутал, өмд хувцас, түмпэн сав, хөнжил гудас газраар нэг хөглөрөх ажээ.

Нийслэл хотын дүр зураг ийм л байна. Энэ нийслэлд эзэн гэж огт алга аа. Улс орны нүүр царай нийслэлээсээ эхэлдэг. Эрхмүүд төрөөр шулуухан бизнес хийж, тэгээд цагаандаа гарчээ. Казакстаны нийслэл ч юм уу, ядаж Эрээн зэрэг бусад хоттой жишиж нэг үзээсэй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button