Ливаны иргэд уй гашууд автсаар

Палестины дүрвэгсдийг бөмбөгдөв
Израилийн нисэх хүчин Сидон хотын ойролцоохь дүрвэгсдийн баазыг бөмбөгдлөө. Дайн эхэлснээс хойш тус хотод дарь үнэртсэн анхны тохиолдол энэ болов. Энд Палестины дүрвэгсэд олноороо амьдардаг юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, тэнд 50 мянга гаруй дүрвэгч байгаа аж. Бөмбөгдөлтийн улмаас дөрвөн хүн амь үрэгдсэн нь тодорхой болов. Мөн 200 гаруй хүн шархаджээ. Израилийн эрх баригчид яагаад дүрвэгсдийн баазыг бөмбөгдсөн талаар тайлбар хийхгүй байна. Тэнд алан хядагчид бус дүрвэгсэд байдаг гэдгийг Тель-Авив мэдэх нь гарцаагүй. Энэ хэрэг явдлаас болж Палестины иргэд Израильд дургүйцэх нь эрс нэмэгдлээ.

М.Аббас Израилийг шүүмжлэв
Дүрвэгсдийг бөмбөгдсөнтэй холбогдуулж Палестины лидер М.Аббас эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэрээр Израиль алан хядагчдыг устгана гэсэн мөртлөө гэм зэмгүй олон хүнийг хөнөөлөө. Аль ч улс дүрвэгсдэд хүндэтгэлтэй ханддаг. Гэтэл Тель-Авив ингэх нь байтугай бууны ам чиглүүлж байна. Дэлхий нийт тэдний энэ үйлдэлд шүүмжлэлтэй хандана гэдэгт найдаж байгаа. Хэрвээ Израиль ийм бусармаг ажиллагааг цаашид дахин хийвэл бид олон улсын дэмжлэгийг авч тэмцэх болно гэв.
Израилийн эрх баригчид түүний мэдэгдлийг огтхон ч тоохгүй байгаа ажээ. Харин Израилийн зарим улстөрч, хэрвээ А.Шарон эрүүл саруул байсан бол арай ч ингэхгүй байлаа. Ерөнхий сайд Э.Олмерт Израилийн нэр хүндийг унагаж байна гэж ярьжээ.

Тусламжийн бараа хүргэхийг зогсоожээ
Ливаны иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг НYБ зогсоолоо. Тэд аюулгүй байдлын үүднээс ийм шийдвэр гаргасан аж. Израилийн нисэх хүчин бөмбөгдөлтөө үргэлжлүүлсээр байгаа нь үүнд голлон нөлөөлжээ. Уг нь Ливаны иргэдэд хүмүүнлэгийн тусламж ус мэт хэрэгтэй байгаа юм. Израиль олон улсын шаардлагыг үл тоомсорлон бөмбөгдөлтөө үргэлжлүүлсээр байгаад НYБ шүүмжлэлтэй хандлаа. Ер нь Израилийн довтолгоонд энгийн номхон олон хүн өртөж уй гашууд автсаар байна. Гази тосгоныг бөмбөгдсөний улмаас 14 хүн амь үрэгдсэний дотор найман хүүхэд байжээ. Бүр нэг нас хүрээгүй нялх хүүхэд ч Израилийн суманд өртөв. Тэдний эцэг эх Израилиас заавал өшөөгөө авна гэж ярьж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button