Автомат тоглоомын газрууд аврал эрж байна уу, айлган сүрдүүлээд байна уу?

Монголчууд бид уламжлалт ёс заншлаараа бол тэгтлээ их мөрийтэй тоглоод байдаггүй улс. Хааяа нэг хэний бөх давах вэ, хэний морь түрүүлэх вэ гэж л бооцоо тавьж байснаас биш хэн нэгний түрийвч рүү өнгийж, түүний мөнгийг нь салгах гэж наадаж байсан түүхгүй.
Харин өнгөрсен зууны эхнээс л орос, хятадын зальтай зуйгуул этгээдүүдийн балгаас муушиг
тоглох, хорин нэг татах, даалуу өрөх, буу тавих гээд ил, далд элдэв янзын тоглоом дэлгэрч, тэр бүхэнд монголчууд л монжигдож, гадаадынхан монцойсон билээ. Зарим нэгэн хүмүүс үндсэн ажил мэргэжлээ Муушигчин гэж хэлэх хүртлээ дампуурсныг доог тохуу болон ярилцсаар өнөөг хүрсэн түүхтэй.
Буриадуудыг бузгай сайн тоглоомчид гэгддэг тул тэртээ тавин хэдэн онд зальт нэгэн этгээд
хэд гурван төгрөгийг нь хуу хамж авахаар бөөний худалдааны төвөөс Хэнтий аймаг руу ачуулахаар зэхэж байсан олон арван боодол хөзөрт нэг бүрчлэн тэмдэг тавиад явуулж орхижээ. Дараа нь худалдаанд гарсан хойно нь очоод муушигчин буриадуудыг хэдэн арван саяар нь хожиж байсан удаатай билээ. Хожим нь энэ бүх булхай илэрч цөөнгүй хүн шоронгийн хаалга татаж байсан гэдэг.

Мөрийтэй тоглоомд улайрсан хүмүүс өвөр түрийгээ хоослоод, өрх гэрээ зараад, морь уналгаа бараад модоо барьсан түүх захаас аван бий. Мөрийтэй тоглоомоор баяжиж хөлжсөн түүх гэж үгүй. Харин үгүйрэн хоосорч ажил амьдралаа үрэн таран хийсэн хүн олон бий. Гэсэн ч хүн гэдэг амьтан аль л болох бүтэхгүй юманд дурладаг, сониуч этгээд зангаасаа болж өөрийгөэ зовлонд барьж өгдөг хуультай ажээ. Энэ бүхнийг хазаарлах гэж тухайн үеийн төр, засгаас эрүүгийн гэмт хэргийн нэг зүйл заалт болгон авч үзэж, хатуу чангаар шийтгэдэг байсан нь саяхан.
1990-ээд оны эхэн үеэс мөрийтэй тоглоомыг эрүүгийн гэмт хэрэг биш хэмээн үзэж хуулийн заалтаас хассан. Yүний дараа хаа сайгүй мөрийтэй тоглоом дэлгэрч, газар сайгүй хөзөр, шагай барь­сан, бөмбөг бөөрөнцөг шидсэн хүмүүс олширсон. Тэдний гарт хэчнээн хэмжээний мөнгө төгрөгөө зальдуулж, алдсанаа хэн нь ч нэгэндээ хэлдэггүй. Сүүл сүүлдээ улс орны хөгжлийн тулгуур нэг үндэс нь Казино хэмээн хошуурч хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөгчид нь хүртэл гадны хөрөнгө зардлаар энд тэндгүй аялж, гарын бэлгээр бялхацгааж байсан. Хууль бус үйлдлийнх нь гор гарч хожим нь шоронгийн хаалга татсанаар тэдний асуудал дуусч байсан билээ.

AТэгтэл одоо ахиад л автомат тог­лоомын газар хэмээх бооцоот газрууд энд тэндгүй гарч эхэллээ. Хүүхдүүдийн PC тоглоомын газруудтаи л нэгэн адил хэмээн бодсон чинь түүний цаана жинхэнэ казино ажиллаж байгааг хэрэглэгчид нь нотлоод өглөө. Автомат тоглоомын газарт суусаар байгаад хамаг байдаг хөрөнгөө алдсан хошин урлагийн нэг мастерийн тухай сонсогдоод л байсан. Тэгтэл түүний араас үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Сүрэнхор мөрийтэй тоглоомд донтож төрийн сан хөмрөгөөс 75 сая төгрөгийг тавиад туусан гэнэ. Энэ мэтчилэн олон зүйл сонсогдох боллоо. Тэр ч бүү хэл одоогийн Засгийн газрын нэгэн гишүүн хамаг байдгаа бараад, хадгаламж зээлийн хоршооны эздээс тав, гурван төгрөг өгөөч гээд гуйж явдаг тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиад л байх юм. Нэр холбогдсон эрхэм сайд огт эсэргүүцэл илэрхийлэхгүй байхыг бодоход ортой ч юм шиг.

AЯмар сайндаа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр үг хэлэхдээ бооцоот тоглоомын газруудыг даруй хаахгүй бол ард иргэдийн хэвийн амьдрал үрэгдэж, төр, засгийн нэр хүнд унахад хүрч мэдэх нь ээ гэж дурдах билээ. Yүнийг манай УИХ яаран шүүрч аваад бооцоот тоглоомын газруудад ногдох татварыг 10 дахин нэмсэн. Түүгээр ч зогсохгүй Засгийн газраас бүх бооцоот тоглоомын газ­рын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож үйл ажиллагааг нь зогсоолоо. Yүнийг бооцоот тоглоом эрхлэгч нар эсэргүүцэж 100 гаруй аж ахуй эрхлэгчийн 2500 гаруй ажилчин албаны хаагчдын эрх ашгийг хохироож, cap бүр 800 мянган ам.долларын ашгийн татварыг улсын төсөвт оруулдаг шинэхэн салбарыг ингэж багалзуурдаж байгаад гомдолтой буйгаа илэрхийллээ. Гэтэл энэ олон аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс тэгтлээ их гомдол санал гарахгүй байхыг бодоход үнэндээ хэдхэн хүн ашиг хонжоо олж; байсан нь үнэн бололтой. Ямар ч гэсэн үйлчлүүлэгчдээс бооцоот тоглоомын газруудыг нээж өгөөч гэж гомдол гараагүй байна.

AХарин төр, захиргааны зүгээс бооцоот тоглоомын газруудын эздийн гаргаж байгаа тоо баримтуудыг эрс үгүйсгэж байгаа. Ямраар ч бодсон төр, засаг үндсэн хуулийн үзэл баримтлалыг дагахаас өөр арга байхгүй. Өөрөөр хэлбэл төр иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангаж, аюулгүй орчин бүрдүүлэх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу иргэдийнхээ амьдрал ахуйн эсрэг чиглэсэн аливаа алхамыг таслан зогсоох ёстой. Дуртай юм бол хөрөнгө чинээ ихтэй гадаадынхан л манайд ирж зугаагаа гаргадаг юм байгаа биз. Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөлөө гэх шиг хөрөнгө чинээгүй байж нэрэлхүү зангаасаа монголчууд зальт этгээдийн ов мэхэнд автаж гуйлгачин болтлоо дампуурах ёсгүй.

AАрдын эрх сонин 152 /430/

AГ.Энхбаатар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button