УИХ-ын гишүүний суудлыг хаан ширээтэй андуурч боломгүй

өрсөлдөгчид нэгэнт тодорсон тул унтаж байх нь зүйд нийцэхгүй. Долоон өрсөлдөгч тойрог руугаа яаравчилж, нутгийн зүг жолоо залав. Зуны халуунтай зэрэгцэн улс төрийн хатуухан тулаан удахгүй эхэлнэ. АН-аас нэр дэвшигч О.Отгонсайхан бол бурханы орноо одсон О.Энхсайханы төрсөн дүү. Иймээс ахыг нь сонгож байсан нутгийнхан дүүг нь сонгож л таарна гэсэн итгэл, үнэмшлээр АН түүний нэрийг дэвшүүлсэн. Харин мэндлээд удаагүй Ард түмний намын дарга Л.Гүндалай төрсөн дүүгээ УИХ-д зүтгүүлж буй. Түүнийг сонгосон Хөвсгөл нутгийнхан дүүг нь өргөж аваачаад УИХ-ын танхимд оруулчихна гэдгийг тэр яаж мэдэв ээ. Саяхан нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа Миний дүүг сонгогчдын 40 хувь нь дэмжинэ, тэгээд л ялалт манайх болно гэсэн байх юм. Л.Гүндалай УИХ дээр цэцэн үг хэлж, ардын баатраар тодрох гээд элдвийн авир гаргадаг болохоор анзаардаг байж болох. Харин түүний дүү Л.Дэлгэрдалайг …дугаар хорооны иргэн гэдэг талаас нь ах дүү, найз нөхөд нь л мэддэг байх. Гэтэл хэн ч танихгүй битүү нөхрийг хөвсгөлийнхөн манай нутгийн хүн, Л.Гүндалайн дүү гээд УИХ-д сонгох нь юу л бол. Харин МАХН-аас нэр дэвшиж буй Ө.Энхтүвшин Хөвсгөлийн тойрог байтугай Монголдоо нэр хүндтэй төрийн ажилтан билээ. УИХ, Засгийн газарт хариуцлагатай алба хашиж, улс төрийн тогоонд удтал чанагдсан тулхтай улстөрч гэдэг талаасаа бусад нэр дэвшигчээс илүүрхэнэ үү гэхээс дутахгүй.

Ер нь УИХ-д хэнийгээ сонгохоо ард түмэн мэднэ. Ах нь хорвоогийн мөнх бусыг үзүүллээ, дүүг нь сонгоё гэх ч юм уу, манай нутгийн Л.Гүндалай дүүгээ хөтлөөд ирж, түүний нэрийг дугуйлчихъя гэх сонгогч олон байх болов уу даа, яах бол. Улс төрийн өндөр албан тушаалыг хамаатан саданд нь өв залгамжлуулна гэсэн хууль Монголд байхгүй. Дэлхийн аль ч улс оронд үүнийг хуульчлаагүй гэдэг. Энэтхэгт Ражив Гандийг нас барахад түүний бэлэвсэн эхнэр Соня Гандиг Ерөнхийлөгч болгосон. Хойд Солонгост Ким Ир Сенийг бурханчлан шүтдэг байсан болохоор хүүг нь тус улсын удирдагчаар тодруулж, эцгийнх нь суудалд залсан. Арай бид үүнийг дуурайж, хөгөө хөлдөө чирэх гээд байгаа юм биш биз. Ард түмний сонголтыг хүндэтгэхээс аргагүй. Гэхдээ УИХ-ын гишүүний суудал өв залгамжлан улирч байдаг хаан ширээ биш.
Монгол Улсын хуульд УИХ-ын гишүүнд өрсөлдөж, ялсан нь тэр суудалд сууна гэж зааснаас бус эхнэр хүүхэд ах дүү нь давуу эрх эдэлнэ гээгүй. Нэр дэвшигчид шударга өрсөлдөж, ялсан нь төр түшилцэг. Түүнээс биш тэр хүний дүү хамгийн шилдэг нь гэдэг ч юм уу, ах нь УИХ-ын гишүүн юм чинь дүү нь хамт сууж байг гэвэл ёстой шогийн шог юм болно. Манай дүү ялна гээд пиар хийгээд эхэлбэл, ард түмэн дагаад хошуурна гэсэн тооцоо хийж байгаа Л.Гүндалайг далдыг хардаг болжээ гэж итгэх үү. Ард түмнийг дэндүү басамжилж, миний дүүг сонго хэмээн хүчээр тулгаж байгаа юм биш үү. Өнгөрсөн сонгуулийн үеэр МАХН-ын дэргэдэх Прогноз төвийнхөн манай нам УИХ-ын суудлын 60-70 хувийг авна гэсэн пиар хийж ёстой балрах дөхсөн. Төлөг төөрөхийг алийг тэр гэх вэ. Бараг бүх нам, эвсэл сонгуулийн үеэр олон суудал авна гэж чанга чанга хашгирдаг ч санаснаар болохгүй нь олонтаа. За тэр мэргэч төлөгч, пиарчдын далдыг хэр бодитой хардгийг сонгуулийн дүн бэлээхэн хэлээд өгнө.

Харин УИХ-ын гишүүдээс хэн нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд нөхөн сонгуульд эхнэр, дүүг нь өрсөлдүүлдэг болхи сэтгэлгээнээсээ салах нь зөв бус уу.

М.Зуунай, М.Зэнээ, О.Дашбалбар гээд монголчуудын зүрх сэтгэлд үүрд хоногшсон сайхан хүмүүс УИХ-ын гишүүний суудлыг орхин одсон билээ. Гэтэл тэдний сууж байсан сандал дээр би суух ёстой гээд эхнэр хүүхэд, ах дүү нь өрсөлдөөгүй. Монгол хүний жудаг ёсыг сахиж, төрийн хууль цаазыг эрхэмлэсэн нь тэр биз ээ. Түүнээс үр хүүхэд, ах дүүгүй байсандаа тэр биш байх л даа. Хэрэв УИХ-ын гишүүн ах нь нас барахад дүүг нь, нөхрийнх нь оронд эхнэрийг нь сонгодог болчих юм бол Сонгуулийн ерөнхий хорооны ажил ч хөнгөрч магадлалтай юм. Бичиг цаас хэвлүүлэх, сурталчилгаа хийх, айлаас айл руу давхих, намайг сонгоорой гэж тал засах, урлагийнхныг урьж залж шоу зохиох гээд зардал чирэгдэл ихтэй ажил багасна. Эсвэл зөвхөн төрөл төрөгсдийг нь нэр дэвшүүл гээд хуульчлаад өгвөл ямар вэ.

Мөнхийн ус гэж байдаггүйтэй адил хүн хэмээх бодгаль ч мөнх биш. Тэгэхээр УИХ-ын гишүүнд сон гогдсон 76 хүний хэн нь ч бай хэрэв хорвоогийн мөнх бусыг үзүүлбэл миний оронд түүнийг гээд гэрээсэлдэг болчихвол амар ч юм шиг. Энэ мэтийг хэлэх нь илүүц байж болох. Гэхдээ л Монголын улс төрд бичигдээгүй хууль аль эртнээс үйлчилж өнөөг хүрснийг бид бэлээхэн харж байна. 46 дугаар тойргийн 18 мянга гаруй сонгогч нөхөн сонгуульд өрсөлдөгчдийг тэсч ядан хүлээж буй. Хэн нь юу гэж амлах бол, юу гаар гар цайлгах бол, хэн нь илүү бийлэгжүү загнах нь вэ гэсэн яриа сонгогчдын гол сэдэв болох цаг айсуй.

Наадамд уяа сойлго нь таарсан морьд л түрүүлж айрагддаг. Тэгвэл улс төрд ч бас ялгаагүй өөрийн гэсэн үнэлэмж бий. 46 дугаар тойрогт долоон намынхан тугаа намируулж уриагаа цуурайтуулан улс төрөөр халуурах нь.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button